Шадар сайд аавыг нь доромжилсон иргэнийг цагдаад өгчээ
Шадар сайд С.Амарсайхан энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд миний нэр дээр дуудах хуудас ирүүлсэн. Ингэхдээ надад өөрт гардуулж өгөөгүй. Манай өндөр настай ээжид дуудах хуудас хүргүүлсэн. Мөн өдрийн орой дуудах хуудастай танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулиар хянан шийтгэх, гэрчээр мэдүүлэг авах дуудах хуудас байсан. Улмаар нэг дэх өдөр Улсын мөрдөн байцаах газар ирж, хошууч н.Дашцэрэнтэй уулзсан. Өргөдөлтэй нь танилцахад Шадар сайд надад фэйсбүүкийн постноос болж гомдсон асуудал гарсан байсан.


















