Сэлэнгэ аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Бөхлөө” гэдэг газар 04.18-ны өдрийн 11:22 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Бөхлөө” гэдэг газар 04.18-ны өдрийн 11:22 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.
Монголын залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ
Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 21 жилийн дараа дахин Монгол Улсад зохион байгуулагдахаар болсон. Тус тэмцээнд дэлхийн 23 орны 250 гаруй тамирчид, 100 гаруй шүүгч дасгалжуулагч, албаны хүмүүс хүрэлцэн ирэхээр болсон юм.
Өнөөдөр байнгын, дэд, түр хорооны болон ажлын хэсэг хуралдана.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.9 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.793 (77.4 хувь), 16-17 насны 27.095 (80 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
Залуус шаардлагынхаа хариуг авмаар байна. Өнөөдөр ажлын өдөр эхэлж байгаа учраас хүн цөөхөн байна. НӨАТ-ын буцаан олголтыг 10 хувь болтол нэмэгдүүлэх, НӨАТ-ын сугалааг болиулах гэсэн шаардлагынхаа хариуг авмаар байна. Мөн НДШ-ийг 50 хувь бууруулах хэрэгтэй. Ажил олгогчдыг дэмжих хэрэгтэй.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дамжуулах хоолойгоор тээвэрлэхийг шийдвэрлэсэн.
Жил бүр улсын хэмжээнд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу зургаан сартайгаас тав хүртэлх настай хүүхдийг өндөр тунт А аминдэмд хамруулдаг. Тэгвэл энэ жил дөрөвдүгээр сарын 18-наас буюу өнөөдрөөс харьяа дүүргийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвд хүүхдийг А аминдэмд хамруулж эхэллээ.
Хөтөлбөр эхлэхээс өмнө арилжааны банкууд ипотекийн зээлийг 24-30 хувийн хүүтэй олгож байсан. Хугацаа нь 5-12 жил байсан. Энэ нөхцөл байдал руу буцаж орох боломж байна. Шадар сайд мэдэгдэл гаргаснаар үйл ажиллагаанд одоохондоо доголдог үүсээгүй байгаа. Бид гадны байгууллагуудтай харилцдаг. Тиймээс тус байгууллагуудад зөв мэдээлэл өгөх ёстой. МИК 2019 болон 2021 онд олон улсын зах зээлд бонд гаргасан. Мэдэгдэл гаргасан өдөр хөрөнгийн бирж дээр МИК ХХК-ийн хувьцааны ханш 13 хувиар буурсан. Тиймээс асуудлын мөн чанарыг сайн ойлгож, иргэдэд мэдээлэл өгөхгүй бол буруу ташаа ойлголтоос болоод 15 жил зорьж бий болгосон тогтолцоог нурах нурах вий. Уг тогтолцоо байхгүй бол орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжихгүй.
Төрөөс олгож буй эх үүсвэр нь арилжааны банкаар дамжин иргэдэд зээл болж очдог. Монголбанк арилжааны банкуудад орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд нийт эх үүсвэрийн 60 хувийг олгодог бол арилжааны банкууд 40 хувийг өөрийн эх үүсвэрээр олгож байна. Зээлийн эх үүсвэрийг арилжааны банкууд богино хугацаанд нэг жилийн хугацаатай зээл болгож гаргадаг. Арилжааны банкууд иргэдэд 6 хувийн 30 хүртэлх жилийн хугацаатай зээл олгож байгаа. Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй бөгөөд зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй. Банк бие даан шийдвэр гаргадаг. Мөн иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй.
Бурхан болоочдыг хөдөөлүүлдэг газрыг цэцэрлэгт хүрээлэн болгохдоо эрдэм мэдлэг бүрэн эзэмшсэн лам, үзмэрчээс зөвлөгөө авч, санаа бодлыг нь сонсож байж шийдвэр гаргах шаардлагатай.
“Дээд шүүхийн гадаа жагсаж байж 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн хүн би байна шүү” гэж өнгөрөгч гуравдугаар сарын 9-нд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны үеэр нэгэн “тэмцэгч” шүүгчид хандан их л дээрэнгүй хэлжээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 12 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 10 нь Улаанбаатарт, 2 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 172 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 11 хүн хөнгөн байна.
Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь Чех Улсын визээс гадна Словак, Швейцар, Эстони, Литва Улсын визийг төлөөлөн олгодог.
Тухайлбал, Увс нуур, Тэс, Булган, Идэр, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Халх зэрэг голын сав газруудын 55-85% нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.30 шоо.км бол Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Хар нуур, Ховд, Үенч, Бодонч зэрэг голын сав газруудын 30% орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.21 шоо.км байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөл, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй ажил юм. Тиймээс нийслэлийн жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд оролцох боломжтой. Нийслэлийн Засаг даргын захирамж болон зохион байгуулалтын заавар зөвлөмжийг дүүргүүдийн ЗДТГ болон Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэх төв рүү хүргүүлсэн. Нийтийн эзэмшлийн талбайн худалдаа, үйлчилгээ дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхэлнэ.
Тусгаар тогтнолын талбайд иргэн Б.Батдэлгэр Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэх, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг хуулийн хүрээнд ажлаа хийхийг шаардаж өлсгөлөн зарлана.
Өчигдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг журмын дагуу явагдлаа.