Төрийн албаны шалгалтад оролцогчдын 50 хувь нь 30-аас доош насныхан байна
Улсын хэмжээнд нэгэн зэрэг эхэлсэн төрийн албаны ерөнхий шалгалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Улсын хэмжээнд нэгэн зэрэг эхэлсэн төрийн албаны ерөнхий шалгалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 85 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат 5 дугаар багийн Гандангын гудамжинд сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн гарааш дотор байлдааны зориулалттай сум илэрсэн тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 14:50 цагт хүлээн авсан байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Элчин сайдын яам хоорондын Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслолд Англи улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филип Малон, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.
Дэлхийн банкнаас хагас жил тутам гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг цахимаар танилцуулна.
НӨАТ-ын улирлын буцаан олголтоор дунджаар 50.000 төгрөг авдаг. НӨАТ-ын буцаан олголтоор амьдарч байна гэдэг үг шиг худлаа зүйл байхгүй. 50.000 төгрөгийн буцаан олголт авахын тулд 100-аас илүү олон баримт бүртгүүлдэг. НӨАТ-ын буцаан олголтоор амьдарна гэж хэзээ ч байхгүй. Мөн НӨАТ-ын сугалааг болиулах хэрэгтэй. Зарим амьдралын боломж муутай хүмүүс НӨАТ-ын баримтаа ч бүртгүүлж мэдэхгүй байна. Бүртгүүлэхийг мэддэг ч ухаалаг утас алга. Баримтаа бүртгүүлсэн ч их мөнгө авахгүй. Дундаж амьдралтай хүмүүс НӨАТ-ын баримт бүртгүүлж байгаа ч маш бага буцаан олголт авдаг.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 13, II тунд 23, III тунд 100, IV тунд 77, нийт 213 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.8 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.7 хувь байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилтыг дэвшүүлж Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ агуулгаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр шийдвэрлээд байна.
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.
Судалгаагаар 145.900 модон жорлон бай
Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ. Э.Бат-Үүлийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралд түүнийг биечлэн оролцуулах хүсэлт тавив. Улмаар шүүгч хүсэлтийг хүлээн авсан юм. Ингэснээр шүүх хуралдаанд Э.Бат-Үүл өөрийн биеэр оролцож, мэдүүлэг өгч байна.
Иргэн О.Отгонтөгс өнөөдөр үнийн өсөлт болон авлига, албан тушаалын хэргийг эсэргүүцэж, Сүхбаатарын талбайд “ Сандалтай суулт” хийж байна.
Анх сургуульд элсэн ороход сургалтын төлбөр маань 2.3 сая төгрөг байсан. Гэтэл гэнэт 400.000 төгрөгөөр нэмэгдсэн. Ээж маань 2018 онд 600.000 төгрөгийн цалин авдаг байсан. Одоо хүртэл нэмэгдээгүй. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байхад цалин хөлс нэг ч төгрөгөөр нэмэгдэхгүй байна. Цалин нэмсэн ч бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгдэнэ. Бид ийм нийгэмд амьдрахыг хүсэхгүй байна. Өөрсдөө тэмцэж, жагсахгүй бол удирдлагууд арга хэмжээ авахгүй байна. Манай улс 76 сая малтай. Гэтэл 500 гр сүүг 2000 төгрөгөөр худалдан авч байна. Арай дэндүү байна. Гадагшаа гарч амьдрахыг хүсэхгүй байгаа учраас энд зогсож байна
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 81 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 44 нь Улаанбаатарт, 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 218 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 8 хүний биеийн байдал нэн хүнд бол 46 хүн хөнгөн байна.
НҮБ-ын шинжээчид 2100 он гэхэд дэлхий даяар түймрийн тоо 50 хувиар нэмэгдэх бөгөөд засгийн газрууд энэ үзэгдэлтэй тэмцэхэд бэлэн биш байгааг анхаарууллаа.
Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 23 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 14 иргэний амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Даваа гарагийн мэнд. Урин цаг иржээ. Улсын нийслэл Улаанбаатар хотод шинэ ажлын долоо хоног эхэллээ. Өнөө өглөө иргэд илүү тайван байж, автобусандаа амжиж, багтаж сууж харагдана. Мөн өглөөний агаарт зарим иргэд ажилдаа алхаж явна. Өнөөдөр замын түгжрэл, автобусанд зорчигчдын тоо бага байгаа нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралттай холбоотой.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 49 цэгт 49 багийн 197 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00 - 16:00 цаг хүртэл ажиллана.
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.