Хиагт-Алтанбулагийн боомт нээгдэж, 142 иргэн нэвтэрчээ
Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ны 12.00 цагт Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн. Иргэдийн зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Энэ хугацаанд ОХУ-аас 54 иргэн, Монголоос 88 нийт 142 иргэн хоёр улсын хилээр нэвтэрчээ. Хоёр улсын хооронд ачаа тээвэр хэвийн үргэлжилж байна.



















