Монгол, эрлийз морьдыг хэрхэн уралдуулах тухай ирэх долоо хоногт хэлэлцэнэ
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй энэ цаг үед Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монголын Морин спорт, уяачдын холбоо, Монгол Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, “Монгол адуу” нийгэмлэгийн удирдлагуудтай өчигдөр уулзлаа.


















