Төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган болж байна
Төрийн ордонд “Тэгш боломж-Хамтын үр дүн” төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган болно.
Төрийн ордонд “Тэгш боломж-Хамтын үр дүн” төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган болно.
Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан очиход Х /25 настай, эрэгтэй/-ын “Тоёота Кровн” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргажээ.
Дараагийн барилдаан ирэх амралтын өдрүүдээр буюу гуравдугаар сарын 12-нд 12:00 цагаас Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, гуравдугаар сарын 13-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар үргэлжилнэ.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 35 цэгт 35 багийн 142 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 264 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 132 Улаанбаатарт, 132 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1840 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 523 хүний биеийн байдал хөнгөн бол 21 хүн нэн хүнд байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 16, II тунд 32, III тунд 185, IV тунд 216, нийт 449 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.3 хувь байна.
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 цаг 35 минутад “Баянгол дүүрэг 20 хороо эрин хорооллын орчимд чармай нүцгэн эрэгтэй хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлжээ.
Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэл хотын нутаг дэвсгэрт хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 үйлдлийг илрүүлэн харьяа дүүрэг дэх цагдаагийнгазар, хэлтэстэйхамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий 4 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 5 өдрийн турш хянан хэлэлцээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Ариунзаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч М болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирүүлснийг хүлээн авч мөн өдөр хянан хэлэлцлээ.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймагт ажиллалаа.
Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн форум-2022” дөрөвдүгээр сарын 7-8-нд болно. Энэ удаад Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна.
Голомт банк тун удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан буцаан олголттой урамшууллаар харилцагчдадаа бэлэг барьж байна. Эрхэм харилцагч та 3-р сарын 7,8-ны өдрүүдэд Шангри-Ла худалдааны төвөөр үйлчлүүлж, сонгогдсон картаар худалдан авалт хийгээд 8%-ийн буцаан олголтыг авах боломжтой.
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдсан юм.
Бид маш жижигхэн дэлхий дээр амьдарч байгаа. Өнөөдөр Украинд болж буй үйл явдал хэзээ нэгэн цагт Монголд болж магадгүй. Та бүхэн өөрсдийн сэтгэл зүрхнээсээ асуугаач. Эх орноо хамгаалж буй украинчуудын талд зогсох уу эсвэл хүний нутагт ирээд энгийн иргэдийг алж байгаа ОХУ-ын түрэмгийлэгчдийг дэмжих үү? Та бүхэн зүрх сэтгэлээсээ асуугаач. Энэ дайн нэг долоо хоногийн өмнөөс эхлээгүй. Энэ дайн 2014 оноос эхлэлтэй. Энэ найман жилийн хугацаанд 15 мянган Украин иргэн үхсэн.
Дайн самууны улмаас газар тариаланд хэрэглэдэг импортын бүтээгдэхүүнүүд, техник тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын нийлүүлэлтэд саад үүсч эхэлсэн. Өмнөх жилүүдэд оны эхэнд хөрсөө бордох бордоогоо татаж авсан байдаг байсан. Гэтэл өнөөдөр бордоогоо татаж авч чадаагүй. Урд болон хойд хөршийн эдийн засгийн хориг, тээврийн гацаанд орчихсон. Нөгөө талаас бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Тиймээс энэ хавар тариаланчид хэрхэн тариа будаагаа тарих вэ гэдэг маш хүнд сорилтын өмнө их чуулганаа хийх гэж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 232 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 95 Улаанбаатарт, 137 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын улмаас 1 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2101 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1927 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 492 хүний биеийн байдал хөнгөн бол 25 хүн нэн хүнд байна.
Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, автомашинаа халааж асаалттай орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Орчин үеийн эрхэмсэгдэгжин бүсгүйчүүдийн амьдралын хэв маяг, үнэ цэнийг илтгэх Glamour кредит картын 5 жилийн ойн хүрээнд “Мартын-8”-ны баяр угтсан онцгой урамшууллыг ХААН Банксанал болгож эхэллээ. Glamour кредит карт эзэмшигчбүсгүйчүүд та бүхэн 2022.03.04-2022.03.08-ныг дуустал дараах нэр дурдсан худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэн үнийн дүнгийн 30хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.