КОВИД-19: Шинээр 188 тохиолдол батлагдаж, 2 нас баралт бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд 188 тохиолдол батлагдсан байна. Үүний 90 нь Улаанбаатарт, 95 нь орон нутагт, 3 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт 2 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2057 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 40 хүний биеийн байдал нэн хүнд байна.


















