Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 16 тохиолдол бүртгэгджээ
Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 16 тохиолдол бүртгэгдэж, 4 иргэн амь насаа алджээ. Дуудлагын 11 нь өнгөрсөн арав, арваннэгдүгээр саруудад бүртгэгдсэн байна.
Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 16 тохиолдол бүртгэгдэж, 4 иргэн амь насаа алджээ. Дуудлагын 11 нь өнгөрсөн арав, арваннэгдүгээр саруудад бүртгэгдсэн байна.
Монгол Улсын худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхт ойн хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч цар тахлаас үүдэн хойшлогдсон нь ч бий. Орчин цагийн худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбар үүсэж хөгжсөнөөс хойш 100 жил болж байна. Эртний түүх сөхвөл, Хүннүгийн үеэс түүчээлэх маш урт түүх болно. Худалдаа арилжаа, хоол үйлдвэрлэл гэдэг бол хүний амьдралын анхны харилцаа байдаг шүү дээ. Ойн хүрээнд салбарын түүхийг харуулсан ном, кино гарсан.
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом 39” яруу найргийн наадам арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Соёлын төв өргөөнд болохоор зарлагдлаа. “Болор цом 39” яруу найргийн наадамд одоогийн байдлаар 25 шилдэг яруу найрагч шалгарч оролцохоор болоод байна.
Өнөөдөр Монгол Улсын сүрьеэтэй тэмцэх ажил шинэ шатанд гарч байна. Учир нь Монгол Улсад далд сүрьеэгийн эмчилгээ буюу сүрьеэгийн шинэ эмчилгээг анхлан нэвтрүүлж байгаа улс орнуудын тоонд орж байна. ДЭМБ-аас зөвлөсөн уг эмчилгээ нь хүүхэд, насанд хүрэгч , сүрьеэгийн шинж тэмдэг өгөөгүй байгаа халдвар авсан иргэдийг эрт илрүүлж, эмчилгээнд хамруулах шинэ эмчилгээг Монгол Улс эмчилгээнд нэвтрүүлж байна. Коронавирус халдварын дэгдэлт гарах хүртэл сүрьеэгийн өвчлөл нас баралт халдварт өвчнүүдийн нэгдүгээрт жагсдаг, өвчлөл өндөртэй орнуудын тоонд ордог байсан.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 328 тохиолдол батлагдсан байна. Үүний 119 нь Улаанбаатарт, 84 нь орон нутагт, 125 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт 3 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2207 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 42 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 56, II тунд 146, нэмэлт сэргээх тунд 2060, нийт 2262 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 41.1 хувь байна.
Төгсбуянт шинэ зурхайн ёсоор өнөөдөр 00:45 цагт "Өвлийн туйл болох улирал", хүйтний ес эхэллээ гэж бурхан шашныхан айлдаж байна. Өнөөдөр энэ жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө болно. Нар эргэнэ, өдөр хоног, хоногоор тавьж, шөнө хумигдана гэж монголчууд эртнээс заншиж ирсэн.
Өнөөдөр Улаанбаатар хотод 172 суурин, 14 түр цэгт 188 багийн 867 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд хилийн болон гэрийн тусгаарлалтын хяналтыг сайжруулах үүрэг чиглэл өглөө.
23-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байхыг анхааруулж байна.
Яагаад заавал ганцхан тархийг нь гэж. Гурав цохиод зогсохгүй. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан.Өнгөрсөн найман сарыг яаж тэвчиж,нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ. Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр, бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно. Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юмаа
ДЭМБ-ын зөвлөмжөөр эерэг гарсан тохиолдлыг тусгаарлаж байгаа. Ингээд тусгай PCR шинжилгээ болон генийн дараалал тогтоож байна. Шинжилгээний хариу эерэг гарсан бүх хүний генийн дараалал тогтоож байгаа учир омикрон хувилбар бүртгэгдээгүй гэдэгт итгэлтэй байж болно. Хилийн хяналтыг эрчимжүүлснээр омикрон хувилбар Монгол Улсад орж ирэхээс сэргийлэх боломжтой
Энэ гэмт хэрэг Архангай аймагт гарсан. Охины ээж охиноо аймгийн эмнэлэгт үзүүлсэн. Үзлэгээр онгон хальсны урагдалттай гэж оношлогдож, цагдаад ханд зөвлөсөн юм билээ. Цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд шинжээч эмчийг томилсон. Шинжээч эмчийн онгон хальсны урагдалттай гэсэн дүгнэлт гарсан. Харьяалал тогтоож Сонгинохайрхан дүүрэгт хэргийг шалгасан. Уг хэргийг прокуророос шалгаад гэмт хэрэг биш байна гэж үзсэн. Ингэж үзэх үндэслэл нь Архангай аймгийн эмчийн гаргасан дүгнэлт эргэлзээтэй байгаа учраас ШШҮХ-ээс дүгнэлт гаргуулсан. Хоёр дахь дүгнэлт бүтэн байна гэж гарсан.
Улсын хэмжээнд 2021 онд ахуйн гал түймрийн 2501 дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймрийн аюулаас 1263 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 103,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Мөн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байсан 241 Энхийг сахиулагч арванхоёрдугаар сарын 19-нд эх орондоо ирсэн бөгөөд УОК-ын шийдвэрээр “Багабаян-Энхийн төлөө” цогцолборт тусгаарлаад байна. Тус Энхийг сахиулагчдаас шинжилгээ авахад 120 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэдгээр хүмүүс дундаас омикрон хувилбар илрээгүй байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 240 тохиолдол батлагдсан байна. Үүний 169 нь Улаанбаатарт, 67 нь орон нутагт, 4 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт 2 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2172 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 33 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр болж, цаг үеийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
2022 онд гадаадад оршин суугаа монгол иргэн, Монгол Улсад оршин суугаа гадаад иргэн “e-Mongolia” системд бүртгүүлэн, нэвтэрч төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх аж. Үүний зэрэгцээ, төрийн системд бүртгүүлэн, нэвтэрч төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Үүний зэрэгцээ, төрийн үйлчилгээг цахимжуулах ажил цаашид үргэлжилнэ
Томуугийн улирал, Омикрон хувилбарын тархалт зэргээс сэргийлж сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг ЕБС-ийн улирлын амралтын хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан.
Монголын Сагсан бөмбөгийн нэгдсэн Дээд лиг өнөөдөр эхэлнэ. Ингэхдээ 13 баг бүрэлдэхүүнтэй эхлэх юм.