КОВИД-19: Шинээр 267 тохиолдол батлагдаж, 2 нас баралт бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд 267 тохиолдол батлагдсан байна. Үүний 160 нь Улаанбаатарт, 102 нь орон нутагт, 5 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт2 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2454 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 42 хүний биеийн байдал нэн хүнд байна.



















