Таван аймагт 52.5 тэрбум төгрөгөөр цэвэрлэх байгууламж барина
Увс, Завхан, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод гэсэн таван аймагт Польш улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр цэвэрлэх байгууламж барина.
Увс, Завхан, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод гэсэн таван аймагт Польш улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр цэвэрлэх байгууламж барина.
Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаанд Эрүүл мэндийн салбараас Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Манай сургуулийн захирал С.Мартаа Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. Ингээд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж дараагийн захирлыг томилох асуудлыг хөндөж, бүх шатны байгууллагад шаардлага тавьсан.
Дэлхий даяар байгалийн нөөцийн хуваарилалт, зохист хэрэглээний тухай асуудал энэ тэргүүний асуудал болжээ. Улс орнууд эдийн засгийн хөгжил үйлдвэржилтийн бодлогоо экологийн баримжаатай болгож байгаль орчноо багахан хор хохиролтой байлгах талаар бодлого боловсруулж, анхаарч технологийн дэвшил ашигладаг болсон байна. Гэтэл манай улсад байгаль орчны тухай асуудал айлын шоовдор хүүхэд шиг адгын байранд орж байна.
Кёкүшюзан Д.батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр товлосон боловч Нийслэлийн прокурор Б.Энхбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд Турк улсаас ирж 14 хоногийн тусгаарлалтад орсон талаарх баримтуудаа ирүүлснийг, иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй зэргийг харгалзан шүүх хуралдааныг 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 10:00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 191 тохиолдол батлагдсан байна. Үүний 121 нь Улаанбаатарт, 68 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн хугацаанд халдварын улмаас 2 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1963 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2925 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 51 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Он гарсаар улсын хэмжээнд 16 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдэж, 3 иргэн амь насаа алдсан байна.Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 13-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 15-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод 172 суурин, 14 түр цэгт 188 багийн 866 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг ажиллана
Баярт мэдээгээ хамгийн түрүүнд хэнтэй хуваалцмаар байна гэж надаас асуусан. Би “ээжтэйгээ” гэж хариултал “ээж рүү нь хамт очих уу” гэв. Тэгэхээр нь манай ээжийг хотод байгаа гэж бодсон байх гээд эхэндээ итгээгүй. Үнэн байсан. Ингээд хөдөө нутаг руугаа яваад аав ээжтэйгээ уулзсан. Би айлын бага хүүхэд. Дөрвөн эгч нэг ахтай. Айлын бага хүүхэд болохоор ээж аав, ах эгчийнхээ хайранд өссөн. Манай аавыг С.Өлзийбаяр, ээжийг Б.Оюунчимэг гэдэг. Хоёул насаараа сургуульд ажилласан. Аав ээж хоёр маань хоёулаа сургуульд ажилладаг байсан болоод ч тэрүү миний хичээл, сурлаганд их анхаардаг. Ээж аав хоёртоо тэтгэлгийн талаар хэлэхдээ өөрийн эрхгүй хоолой зангираад уйлчихсан. Өмнө нь уйлна гэж бодоогүй.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Голомт банкнаас ЮнионПэй картын хэрэглэгчдэдээ зориулан хэрэгжүүлж буй “YOUR WAY” урамшуулалт хөтөлбөр үргэлжилж байна. Энэхүү урамшуулалт хөтөлбөр нь 2022.01.31-нийг дуустал үргэлжлэх ба энэ хугацаанд харилцагч та гадаадын бүх төрлийн вэбсайтуудаас онлайн худалдан авалт хийж 5%-ийн буцаан олголт авах боломжтой.
Авлига, хүнд суртлыг арилгах, цахим шилжилттэй холбоотой Үндэсний хороо байгуулагдсан.
Өнгөрсөн 50 дахь долоо хоногт коронавирусийн тохиолдол буурч, өдөрт дунджаар 299 тохиолдол бүртгэгдсэн.
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав.
Хөдөө аж ахуйн биржээс Хэнтий аймгийн Баян-Овоо суманд шинэ хоршоо төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Улаанбаатараас орон нутаг руу 6300 шуудай шахмал түлш тээвэрлэх зөрчил илэрсэн. Тиймээс нэг сарын хугацаанд хяналт шалгалт эрчимжүүлэх аян өрнүүлнэ. Уг аяны хүрээнд мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн албан 40 хаагчид 1.000.000 төгрөгий мөнгөн урамшуулал олгох зохицуулалт хийсэн. Тиймээс шахмал орон нутаг руу тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна. Хэрэв ийм зөрчил илэрвэл улсын орлого болгож хураана.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 94 тохиолдол батлагдсан байна. Үүний 75 нь Улаанбаатарт, 17 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн хугацаанд халдварын улмаас 3 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1963 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3168 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 74 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 39.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2981 (25 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.169 (76.7 хувь), 16-17 насны 26.857 (79.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Хойд жаргалант” гэдэг газар тус сумын харьяат иргэн А арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан байна.