Швейцарын холбооны улсаас хөдөлгөөнт рентген аппарат хүлээлгэн өглөө
Мөн тэрээр энэ удаагийн тусламжаар олгож буй 6 ширхэг зөөврийн рентген аппаратыг КОВИД-19 халдварын тархалт өндөр буй хөдөө орон нутгийн эмнэлэгт олгох болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Швейцарын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрын захирал, Ерөнхий консул, доктор Стефани Бурри хэлэхдээ КОВИД-19 халдварын цар тахлын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцлон энэхүү үзүүлж буй тусламж нь 2 улсын найрсаг дотно харилцааг улам бэхжүүлж байгааг мэдэгдлээ.


















