Консул Ц.Өнөрзаяа: Цаашид хохирогч охины асуудалд анхаарал хандуулж ажиллана
Манай консулын газраас хохирогч охины гэр бүлийнхэн болон цагдаагийн байгууллага, сургууль, хүүхдийн эрхийн байгууллагуудтай хамтран байнгын холбоотой ажиллаж байна. Хохирогч охины ар гэрийнхэн шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа. Мөн энэ асуудлаар давж заалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн хэвлэл мэдээллээр гарч байгаа нь хохирогч охины сэтгэлзүй болон ар гэрийнхний нэр хүнд болон бусад асуудалд эмзэглэж байгаагаа илэрхийлж байгаа. Тиймээс Консулын газар цаашид хохирогч охины асуудалд анхаарал хандуулж ажиллаж болно

















