Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 5888 хүнийг дархлаажуулна
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 104, түр 16 цэгт 120 багийн 419 эмч, ажилтан ажиллаж, 5888 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 104, түр 16 цэгт 120 багийн 419 эмч, ажилтан ажиллаж, 5888 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд идээ ундаа эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Монгол Улсаа тунхаглан зарласны түүхт 97 жилийн ойн баярын энэ өдөр “Үндсэн хуулийн дугуйлан” төслийг албан ёсоор эхлүүллээ. “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын санаачилгаар эхэлж буй тус төслийг НЗДТГ дэмжин ажиллаж, нийслэлийн есөн дүүрэг, 171 хороонд албан ёсоор нээлтээ хийсэн юм.
ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, холбогдох аймгийн Засаг дарга болон аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран нийслэлийн хүн амын өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш” арга хэмжээ зохион байгуулна. Тус арга хэмжээ арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
VIII Богд Жавзандамба хутагтын Монгол улсын тусгаар тогтнолд оруулсан түүхэн гавьяаг нь хүндэтгэн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 586 тохиолдол батлагдсан байна. Үүний 331 нь Улаанбаатарт, 255 нь орон нутагт бүртгэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр эрхэлсэн ажилдаа хичээл зүтгэлтэй ажилласан хүмүүст төрийн одон медаль гардуулсан юм.
Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Хөл хөдөлгөөн ихтэй байлаа. “Энэ хэд вэ? Аль аймгийнх вэ” гэсэн асуулт хөглөрнө. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна автомашинуудын тэвшин дээр мах борлуулах бөгөөд Хэнтий, Дорнод, Дундговь, Дорноговь,Сүхбаатар аймгийн малчид ирсэн байв. Бусад аймгийнхан замдаа яваа бололтой. Харин Төв цэнгэлдэх хүрээлэн дотор аймгуудын асар байрлажээ. Сэлэнгэ, Завхан, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн үйлдвэрлэгч, малчдын төлөөлөл байх аж. Бусад аймгуудын асар хоосон байлаа. Өөрөөр хэлбэл, “Өвлийн идэш” арга хэмжээ жигдрээгүй байв. Ингээд аймгуудын асраар орж, үнийн дүнг судаллаа.
“Ган Үзэгтэн” ХХК-ийн Zarig.mn видео сайт нийгмийн хариуцлагын хүрээнд “Заригийн дугтуй” эвентийг 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр буюу өнөөдөр /2021.11.25/ зохион байгуулна. Уг арга хэмжээнд УИХ-ын байнгын хороодын дарга нар, яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий нийт 99 зочин урилгаар оролцоно.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд буюу 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь тал, хээрийн нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Хиймэл оюун ухаан, програм хангамжийн нийлүүлэлт, үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч Infosys Finacle компаниас жил бүр зохион байгуулдаг “Infosys Finacle Innovation Awards-2021” арга хэмжээнд Голомт банкийг “COVID Response Innovation” төрөлд SocialPay дижитал хэтэвч болон Робот процесс автоматжуулалтын (RPA) системүүдийг үндэслэн шилдгээр шалгаруулжээ. Долоо дахь жилдээ зохиогдож буй тус арга хэмжээнд дэлхийн 50 гаруй орны банк, санхүүгийн байгууллагууд нэр дэвшин өрсөлдсөнөөр Голомт банк ийнхүү гурав дахь жилдээ тодорлоо.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нийслэлийн 2022 оны төсөв, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө болон бусад асуудлыг хэлэлцэж байна.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь олон улсад зохион байгуулагддаг. Уг аян нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр буюу арваннэгдүгээр сарын 25-нд эхлээд олон улсын хүний эрхийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжилдэг аж. Энэ компанит ажил 1991 оноос маш олон орнуудад зохион байгуулагдаж эхэлсэн. Ингэхдээ олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх талаар олон нийтийн мэдлэгийг сайжруулах, охид эмэгтэйчүүдэд хор хөнөөлтэй аливаа дадал зуршлуудыг таслан зогсооход гол анхаарлаа төвлөрүүлж ирсэн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 711 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 486 нь Улаанбаатарт, 225 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 насны 7 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 7 196 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2959 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 147 иргэний бие нэн хүнд байна.
Шөнийн эргүүлийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа 02 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд оршин суух иргэн М-ийн бие муудаж, ухаан алдаж унасан байсныг олжээ. Улмаар дүүргийн Нэнгдсэн эмнэлэгт хувийн машинаар хүргэн өгч, эмнэлэгийн тусламжийг цаг алдалгүй авахад тусалсан байна. Тус иргэн нь нойр булчирхайн үрэвсэл, ходоодны түгжрэл онош тогтоогдсон бөгөөд эмчилгээ хийлгэж байгаа аж
БНСУ-ын Засгийн газраас гадаадаас ажиллах хүч авах асуудлыг нээлттэй болгож, Монгол, Узбекстан, Мьенмар, Филлипин зэрэг улсаас ажиллах хүч авахаа албан ёсоор мэдэгдсэн билээ.
Иргэн Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ салсан эхнэртэйгээ маргалдаж, улмаар ZKK600 маркийн галт зэвсгээр хашаан дотроо иргэн Д-н гар руу буудсан байна. Дараа нь гэртээ орж төрсөн хүүхдүүд болох 7 настай эмэгтэй Н, есөн настай эрэгтэй Д, 14 настай эрэгтэй Д нарыг буудаж хөнөөжээ. Улмаар өөрийнхөө толгойн тус газар буудаж, амиа хорлосон байна. Хэргийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 08:39 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт босон тухай мэдээллийг 08:46 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 26, суурин 53, түр 23 цэгт 105 багийн 467 эмч, ажилтан ажиллаж, 6738 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төв, их, дээд сургуулиудад 23 түр цэг ажиллаж байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.