Солонгос иргэний амь аварсан Монгол бүсгүй: Хөлийн чимээнээр нуугдчихсан
Бүтэн сайн өдөр гэртээ амарч байсан. Гэтэл байрны гадна нэг хүний “119 дуудах уу” гэх нь сонсогдсон. Цонхоо онгойлгоод хартал манай дээд давхрын айлын цонхны төмөрнөөс нэг хүн зүүгдчихсэн байлаа. Тэгэхээр нь маш хурдан байшингийнхаа дээвэр лүү гараад юу болсныг асуутал “Гал түймэр гарсан. Хажуу айл руу цонхоор нь дамжиж орох гэсэн боловч эзэнгүй байх шиг байна. Хөдөлж чадахгүй байна. Нохойтойгоо хоёул байгаа” гэж хэлсэн.

















