Өвлийн олимпын тамирчдад тэтгэлэг гардууллаа
ОУОХ-ноос хэрэгжүүлдэг Olympic solidarity хөтөлбөрийн хүрээнд өвөл, зуны олимпын наадамд оролцох тамирчдад тэтгэлэг олгодог. Өмнөх “Токио-2020” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт 17 тамирчин хамрагдсанаас 12 нь олимпын эрхээ аван өрсөлдөж байв. Харин“Бээжин-2022” өвлийн олимпын тэтгэлэгт дөрвөн тамирчин 2019 оноос хойш хамрагдаж буй бөгөөд 2022 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм.

















