Э.Тамжидмолом: Хүн хөдөлмөрлөж чадвал хүссэн зүйлээ бүтээж болдог
Ер нь хотод амьдарна гэж бодож байгаагүй. Дарханд амьдарна гэж боддог байсан. Хотод олон хүн ам оршин суудаг, замын түгжрэл, стресстэй хэцүү. Хотын захын хороололд амьдарч байгаа хүмүүсийг харахаар хөдөө орон нутагт амьдарч болдоггүй юм байхдаа гэж боддог. Орон нутагт ажлын байр байдаг, стресс багатай тайван. Өдөр болгон автобус унаанд мөнгө үрэхгүй зарлага бага байдаг.



















