СУРВАЛЖИЛГА: Ногооны үнэ тэнгэрт хадаж, лангуунууд хаалгаа барьжээ
Хил хааснаас болж ногоо олдохгүй байна. Хил хаагаад дөрөв хонож байна. Тиймээс хэн ч ногоо оруулж ирэхгүй байгаа гэсэн үг. Өмнө нь 5000 төгрөгөөр худалдаалагдаж байсан өргөст хэмхийх15000 төгрөгөөр худалдаалж байна. Учир нь өмнө нэг хайрцаг өргөст хэмхийг 50 000 төгрөгөөр худалдан авдаг байсан. Харин одоо 60.000 төгрөгөөр худалдан авч байна. Ингэж дамлан зарсаар байж нэг хайрцаг өргөст хэмх 120.000-150.000 төгрөгийн үнэтэй байгаа.



















