СЕХ: Нөхөн сонгуулийн ирц ХАНГАЛТГҮЙ байна
“УИХ-ын нөхөн сонгуулийн ирц хангалтгүй байна. Энэ нь олон төрлийн шалтгаантай. Ялангуяа Хэнтий аймагт байгаль цаг уурын хүндрэлтэй байдал үүссэн учраас ирцинд нөлөөлж байна. Өмнөдэлгэр, Норивлин, Баян-Адарга сумдад цас их орсон. Жижиг машинтай хүмүүс хэсгийн хороондоо хүрч чадахгүй байна. Зам даваа хүндрэлтэй байгаа. Хэнтий аймаг 21.00 цагийн байдлаар 31.79 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 34.1 хувийн ирцтэй санал хураалтын ажиллагаа үргэлжилж байна"



















