Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 0-5 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.



















