Шинээр 3240 тохиолдол батлагдсаны 1705 нь Улаанбаатарт бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын 2021 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргалаа. Өнөөдөр шинээр 3240 тохиолдол батлагдсаны 1705 нь Улаанбаатар хотод, 1535 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн энэ өдөр халдварын улмаас 14 хүн нас барлаа.



















