КОВИД-19: 1744 иргэнээс халдвар илэрч, 16 хүн нас барлаа
Шинээр батлагдсан тохиолдлуудын 917 нь Улаанбаатарт, 827 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 0-80 насны 16 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1534 болов. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 18 764 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 9 323 хүний биеийн байдал хөнгөн бол 386 хүний бие нэн хүнд байдалтай байна.


















