7178 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орохыг анхааруулж байна.
Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 29.
Энэ өдөр шинээр 3628 тохиолдол батлагдаж, 40-80 насны таван хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 962 болж байна. Шинээр батлагдсан тохиолдлуудын 897 нь Улаанбаатарт бол 2729 нь орон нутагт бүртгэгдлээ. Эмнэлэгт 19 589 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 222 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 4, суурин 28 цэгт 50 багийн 241 эмч, ажилтан ажиллаж, 4894 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
2020 оны 3 сард Коронавируст халдвар /КОВИД -19/ анхгарсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл резидент эмч нар суралцах хугацаандаа ковидын эсрэг нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан хариу арга, хэмжээ, тусламж, үйлчилгээ, тусгаарлан ажиглах байранд дайчлагдаж байна. 2021 оны эхний 7 сарын байдлаар 5521 резидент эмч дайчлагдсан байна.
Санзайн зуслан чиглэлийн авто замд засвар шинэчлэлт хийж байгаа. Энэхүү засварын ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлах юм.
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагт Шинээр 3696 тохиолдол бүртгэгдэж, 2644 иргэн эдгэрчээ. Мөн зургаан хүн нас барсан байна.
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгийн байршлыг танилцуулж байна.
Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.
Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 28.
Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дархлаажуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийжээ. Тодруулбал, орон нутгийн хэмжээнд 10 аймгийн вакцинжуулалтын 12 цэгт хяналт тавин ажилласан бөгөөд дархлаажуулалтын явцад урвал, хүндрэл бүртгэгдээгүй байна.
Улсын хэмжээнд зорилтот бүлгийн 70 гаруй хувь нь вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан учраас нас баралт мөн буурах хандлага ажиглагдаж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Өдгөө бүртгэгдэж буй нийт халдварын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байгаа ч вакцинжуулалтын үр дүнд 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл буурчээ.
Төрийн байгууллагуудын ажил уялдаа, холбоогүй явагддагийн бэлээхэн жишээ нь Модны 2-ын зам засварын ажил болов. Улсын төсвийн хөрөнгөөр тус замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөхөөр Зам тээврийн хөгжлийн яамнаас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, өнгөрсөн 05 дугаар сарын 29-нд гэрээ байгуулжээ. Ингээд 06 дугаар сарын дундаас замын газар шорооны ажил эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ямар ч ахиц гарсангүй.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Архангайн зүүн, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.
УИХ-ын гишүүн асан С.Жавхлан мэдээлэл хийлээ.
Мөн иргэдийн хариуцлагагүй байдлаас болж намрын цагт хурим найр нэмэгдэж байна. Баянхонгор аймагт найранд оролцосн 39 хүн халдвар авсан тохиолдол гарлаа. Иргэд, олон нийт “Дельта” халдварын үед хурим, найр хийх гэж байгаа бол урьсан зочин, гэр бүлээ ч эрсдэлд оруулж байна. Үүнийг орон нутагт болон нийслэлд бүрэн зогсоох шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор УОК-т энэ асуудлыг танилцуулсан. Шийдвэр нь өнөө маргаашгүй гарах байх.
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 3638 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 810 нь Улаанбаатар хотод, 2828 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас гурван хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2554 хүн эдгэрлээ.
Наймдугаар сарын дунд үеэс эхлэн тохиолдлын тоо нэмэгдэж эхэлсэн. Тодруулбал, сүүлийн долоо хоногт өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо огцом нэмэгдэж 3000 болон түүнээс дээш бүртгэгдэж байгаа. Нийт бүртгэгдэж байгаа тохиолдлуудын 73 хувь нь аймаг орон нутагт, 27 хувь нь нийслэлд батлагдаж байна. Өвчлөлийн түвшин зарим аймаг орон нутагт өндөр байгаа. Тухайлбал, Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ, Увс, Ховд аймаг байна. Дараагийн 14 хоногт Улаанбаатар хотод өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо 900 дээш болно гэсэн таамаг гаргасан.