Өнөөдөр 8092 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Зорилтот бүлгийн буюу 2695 (22.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 59.698 (67.2 хувь), 16-17 насны 24.196 (71.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
2021-2022 оны шинэ хичээлийн жил эхэллээ. Энэ хичээлийн жилд 1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд, 854 сургуульд 718.817 сурагч, 75 МСҮТ-д 40.165 суралцагч, 88 дээд сургуульд 150.100 оюутан суралцахаар өнөөдрөөс хичээлдээ орлоо. Мөн энэ жил улсын хэмжээнд 81 мянган зургаан настан сургуулийн босго алхаж буй юм.
Тэрбээр, "Танхимын, цахим, интерактив, зайны сургалтдаа идэвхтэй оролцож, сурах болон сургах үйлстээ чин сэтгэлээр хичээн шамдсан нийт хүүхэд багачууд, эрдэмтэн багш нартаа Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Энэ хичээлийн жилд өнгөрсөн 2 жилд учирсан хохирол, алдсан боломжуудаа нөхөх, арилгах нь хүүхэд, багш, сургууль хамт олны эрхэм зорилго байх болно. Эрдмийн их аян тань саад үгүй дардан байж, Монгол эх орон маань бадран мандах болтугай" гэжээ.
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.
Өдрийн наран 6 цаг 10 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу
Нийслэлийн хэмжээнд 14 аж ахуй нэгж тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа. Тухайн компаниуд нь татварын тухай хуулиар ААН-ын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг татварыг цаг тухайд нь төлж байгаа. Үүнтэй холбоотойгоор “Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо”-ноос нийслэлд ачилтын “10 хувийг төвлөрүүлэх” санал ирүүлсний дагуу ажлын хэсэг байгуулагдаад явж байна. Ажлын хэсгийн шийдвэр гарсны дараа Хууль зүй Дотоод хэргийн яам руу саналаа хүргүүлнэ. Ингээд Хууль зүйн яамнаас санал ирсний дараагаар тухайн ААН-үүдээс 10 хувь авах эсэх нь тодорхой болно.
Засгийн газрын 2021 оны 04-р сарын 15-ны өдрийн тогтоолоор гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх коронавируст халдварын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг баталсан.
Өчигдөр буюу наймдугаар сарын 30-нд нийслэлийн хэмжээнд I тунд 771, II тунд 2548, III тунд 6944, нийт 10.263 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.1 хувь, II тунгийн хамралт 69.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2682 (22.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 58.416 (65.7 хувь), 16-17 насны 23.869 (70.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Энэ намрын ургац хураалтад их, дээд сургууль болон МСҮТ-ийн оюутнууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ажиллуулах уриалгыг ХХААХҮЯ-наас гаргаад буй. Өнөөдрийн байдлаар Төв, Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Говьсүмбэр, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Сүхбаатар зэрэг 13 аймгаас нийт 7308 ажиллах хүн, хүчний захиалгаа ирүүлсэн байна.
ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 2740 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 527 нь Улаанбаатар хотод, 2213 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас зургаан хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2287 хүн эдгэрлээ.
Маргааш есдүгээр сарын 01. Өөрөөр хэлбэл 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Коронавирус халдварын улмаас Сүүлийн хоёр жил цахимаар хичээллэсэн. Үүнээс үүдэн хичээлийн хоцрогдол үүссэн. Тиймээс Засгийн газрын ээлжит хуралдаанаар есдүгээр сарын 01-нээс хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан.
Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг богино хугацаанд шийдвэрлэх 15 саналыг танилцууллаа.
“Коронавирусийн халдвар нэгэнт тархсан юм чинь өвдөөд эдгэчихвэл амар юм биш үү” гэсэн үг цөөнгүй хүний амнаас гарч байна. Халдвар авах, өвдөх амархан. Багахан сэрэмж алдахад л коронавирусийн халдвар авч, өвдөнө. Вакцинтай, элдэв архаг хууч өвчингүй бол өвдөлтийн явц тийм ч хүнд биш. Хүмүүсийн ярьж байгаагаар ханиад. Эмчийн заавраар эм тан ууж, гэртээ 10 хоноход эдгэчихнэ. Гэхдээ жинхэнэ асуудал өвдөөд эдгэсний дараа үүсч байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 4, суурин 45 цэгт 70 багийн 363 эмч, ажилтан ажиллаж, 9112 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн аадар бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.
Коронавирус халдварын ПСР шинжилгээг тодорхойгүй хугацаагааар ХӨСҮТ-д хийхгүй болжээ. Энэ тухай тус төвийн цахим хуудаснаа "Коронавирусийн халдварын ПСР шинжилгээ тодорхойгүй хугацаагаар ХӨСҮТ-д хийгдэхгүй болсоныг мэдэгдэж байна. Хүн хоорондын зайгаа барин маскаа тогтмол зүүгээрэй" гэжээ.
Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт, дадлага сургуулийг Архангай аймагт 2021 оны 9 дүгээр сарын 12-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
18 дугаар хорооны Засаг дарга С.Ариунаа “Манай хороонд байрлах 84 дүгээр сургууль болон 147, 129 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд энэ замаар замын хөдөлгөөнд оролцдог. Явган хүний зорчих хэсэг бага учир хүндрэлтэй байдаг байсан. Эдгээр гарааш 1992 оноос хойш байсан. Гэвч гэрээний хугацаа дууссан тул дахин сунгаагүй. Зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгаж байгааг иргэд талархалтай хүлээн авч байна” гэлээ. Тухайн гарааш эзэмшигчдэд долоо хоногийн өмнөөс газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн юм.
Тэрбээр, "Монгол хүний их хавыг гайхуулж "Токио-2020" паралимпын наадмын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, эх орондоо алтан медаль авчирсан Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээдээ чин сэтгэлээсээ халуун баяр хүргэе. Манай баг тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлж, Токиогийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа олонтоо мандуулна гэдэгт итгэлтэй байна" гэж бичжээ.