Халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг сургууль, цэцэрлэгт эрчимжүүлнэ
НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис даргалж, Дүүргийн онцгой комиссын шуурхай штаб болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахимаар хуралдлаа. Хурлаар коронавируст халдварын дельта хувилбарын тархалт, дархлаажуулалтын гуравдугаар тун, тандалт шуурхай хариу арга хэмжээнд ажиллаж буй хүний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдал, шаардагдах төсөв, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцэв.



















