ХСҮТ-ийн Дүрс оношлогооны төв байгуулах газрыг чөлөөлж байна
Чөлөөлсөн тус газарт ХСҮТ-ийн Дүрс оношлогооны төвийг барина. Хавдарыг эрт илрүүлэх Дүрс оношлогооны төвийн зураг нь бэлэн, төсөв нь улсын төсөвд суугдсан байгаа аж.
Чөлөөлсөн тус газарт ХСҮТ-ийн Дүрс оношлогооны төвийг барина. Хавдарыг эрт илрүүлэх Дүрс оношлогооны төвийн зураг нь бэлэн, төсөв нь улсын төсөвд суугдсан байгаа аж.
Буриадад басган дээл, харьд очсон эмэгтэйн дээл ялгаатай байдаг. Эхнэр хүний дээл ууж, ханцуйтай байдаг. Басган дээл нь энгэртэй байдаг. Уг контент дээр эхнэр хүний дээл өмссөн бүсгүй маазарч байгаа. Харин дуу нь дурлалт хосын дуу байсан. Мөн залуугийн дээлэнд эхнэр хүний дээлний ханцуй хийсэн байсан. Буриад үндэсний хувцсыг доромжилсон. Буриад үндэсний хувцсанд олон зуун жилийн түүх бий.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 957 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 309 нь Улаанбаатар хотод, 648 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас гурван хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 1991 хүн эдгэрлээ.
“Улсын тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” тогтоолоор гадаадын иргэнд үзүүлж буй үйлчилгээний хураамжийг нэмэгдүүлж, гарах-орох виз олгох, гадаадын иргэний бүртгэл зэрэг 4 төрлийн үйлчилгээг хүчингүй болгосон байна.
Улсын хэмжээнд он гарсаар 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 87 удаагийн усны осол гарч, 99 хүн амь насаа алдсан байна. Үүний 76 нь том хүн, 23 нь хүүхэд байгаа юм.
Үүнээс нийслэлд 52 эмнэлэгт 4351, тусгаарлан ажиглах 19 байранд 499 иргэн, орон нутагт 288 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 4983 иргэн байгаа юм.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 40 цэгт 49 багийн 326 эмч, ажилтан ажиллаж, 8360 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Долдугаар сарын 20-ноос хойш халдварын нөхцөл байдал хүндэрч, тохиолдлын тоо нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, халдварын тохиолдлын тоо хоёр оронтой тооноос гурван оронтой тоонд шилжсэн. Халдварын тохиолдол нэмэгдсэн шалтгаан нь дотоодын аялагчдын тоо эрс нэмэгдсэн. Мөн хурим найр болж буйтай холбоотой. Манай аймагт өдөрт дунджаар 1000-аас олон хүн ирж байгаа. Тодруулбал, долдугаар сарын 10-нд 1000 хүн орж ирсэн байсан.
Энэ жил улсын хэмжээнд нэгдүгээр ангийнхны элсэлтийг 100 хувь цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа. Өмнөх жилүүдэд эцэг эхчүүд өөрсдөө мэдээллээ оруулж, бүртгүүлдэг байсан бол энэ жил харьяа боловсролын газрын дарга нар улсын бүртгэлийн мэдээллийг системээс татан авч, хамран сургах тойргын хүрээнд харьяа сургуульдаа хуваарилна. Наймдугаар сарын 16 гэхэд хуваарилагдаж дуусна.
ОХУ-ын Якутад гарсан түймрийн утаа нийслэлийг бүрхэж, агаарын бохирдол үүсгэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаагаас зарим зүйлийг тодрууллаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нарын албаныхан “Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийн явцтай газар дээр нь очиж танилцлаа. Энэхүү төслийг НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй юм.
Шадар сайд УОК-ын Шуурхай штабт ажиллан, ОБЕГ-ын Соёмбо танхмаас Засгийн газраас томилсон Зам-Үүдийн бүрэн эрхт төлөөлөгч ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дэд дарга, хошууч генерал Ш. Лхачинжав болон ЗТХЯ, ГХЯ, УБТЗ, Замын-Үүд сумын удирдлагуудтай цахимаар холбогдож, ачаа тээврийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгийн талаар мэдээлэл сонсон, үнийн хөөрөгдлийг бууруулах, ачаа барааг шуурхай татах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барьсан.
Өчигдөр буюу наймдугаар сарын 08-нд нийслэлийн хэмжээнд I тунд 517, II тунд 240, нийт 757 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.091.782 иргэн I тунд, 992.165 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2128 жирэмсэн эх, 12-15 насны 32.551 /32.1%/, 16-17 насны 16.877 /49.8%/ хүүхэд тус тус II тунд хамрагдсан аж.
2021 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын 12 болон түүнээс дээш насны хүн амын 84.6 хувь нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагджээ. Нийт иргэдийн 69.5 хувь буюу 10 хүн тутмын 7 нь БНХАУ–ын Verocell вакцин хийлгэсэн байна.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1071 тохиолдол бүртгэгджээ. Мөн халдварын улмаас таван хүн нас баржээ. Ингэснээр халдварын улмаас нийт 857 хүн нас бараад байна.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1071 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 319 нь Улаанбаатар хотод, 752 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас таван хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 1811 хүн эдгэрлээ.
Засгийн газрын хуралдаанаар 2021 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг наймдугаар сарын 19-22-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлосон ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хойшлуулсан юм. Ингээд энэ сард элсэлтийн ерөнхий шалгалтыг 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд 81 шалгалтын байранд зохион байгуулах юм. Нэг танхимд шалгуулах хүүхдийн тоо 12-15 байхаар тооцож бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Тиймээс элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчдадаа ЭЕШ-д өгөхдөө авч орохыг хориглосон зүйлийг танилцуулж байна.
Иргэний нисэхийн ерөнхий газраас ирэх есдүгээр сарын нислэгийн хуваарийг танилцууллаа.Энэ сард нийт 29 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Гадаадаас ирэх иргэд нислэгийн хуваарийн дагуу тасалбар захиалахдаа агаарын тээвэрлэгчдэд шууд хандана.
Наймдугаар сарын 07-нд Улаанбаатарт шинжилгээний гурван цэгт 20 эмч, ажилтан, Тандалт, хариу арга хэмжээний 58 багт 232 эмч, ажилтан 58 тээврийн хэрэгсэлтэй ажиллажээ. Мөн явуулын амбулаторийн үйлчилгээг 22 эмч, ажилтан 6 автобусаар үзүүлж, дархлаажуулалтын суурин 17 цэгт 146 эмч, ажилтан ажилласан байна.