Токио-2020: Э.Даваахүү 10 метрийн хийн гар бууны төрөлд 12-р байрт шалгарав
Буудлагын 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалын урьдчилсан шат явагдлаа. Энэ төрөлд 36 тамирчин цэц сорьсноос манай тамирчин Э.Даваахүү 577 оноо авч, 12-р байрт шалгарав. Тэрбээр эхний 30 сумандаа 94, 95, 95 оноо авч тааруухан буудсан ч сүүлийн 30 сумандаа 97, 98, 98 оноо авсан юм.



















