Маргааш ажиллах PCR шинжилгээний цэгүүдийг танилцуулж байна
Маргааш PCR шинжилгээний цэгүүд энгийн хуваарийн дагуу ажиллана. 2021.06.01-2021.06.04 хүртэл энэ хуваариар ажиллана.
Маргааш PCR шинжилгээний цэгүүд энгийн хуваарийн дагуу ажиллана. 2021.06.01-2021.06.04 хүртэл энэ хуваариар ажиллана.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт барих 300 ортой жишиг эмнэлгийн газартай танилцлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бусад дүүрэгт үлгэр жишээ болоосой гэсэндээ энэ эмнэлгийг дэмжсэн гэдгийг хэлж байлаа. Мөн гэр хороолол дундах зургаан дэд төвд төрийн байгууллага, хувийн хэвшил очвол дэмжиж, давуу байдал олгохоо илэрхийлж байсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт авахаар тогтоосоны дагуу Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чир үүрэг бүхий 44 Салбар комисст санал авах ажиллагаа үргэлжилж байна.
Есөн дүүтэй Н.Ариунболор охинд Улаанбаатар групп байрны түлхүүр гардуулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдтэй танилцлаа.
Өнөөдрийн байдлаар УОК-оос өгсөн дүн мэдээгээр 0-19 насны 13900 гаруй хүүхэд, залуучууд халдварт өртөөд байна. Цар тахлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх түр журам батлагдсан. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гаргасан судалгаагаар хүүхдийн мөнгөн тэтгэмж авах шаардлагатай хүүхдийн 97,2 хувь нь тэтгэмжээ авч байгаа бол 2,8 хувь нь авч чадахгүй байна гэсэн судалгааг гаргасан байна.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө Орхон, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна.
Иргэний нисэхийн Ерөнхий газраас /ИНЕГ/ зургадугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Ирэх сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөсөн байна.
Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр. Энэ өдрийг “Та тамхинаас гарахаар шийд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тамхины хэрэглээ дэлхий дахинаа тахлын хэмжээнд хүрч, жил бүр 8 сая хүн тамхидалтаас шалтгаалсан өвчний улмаас нас барж байна. Эдгээр тохиолдлын ихэнхийг нь хөгжиж буй улс орнуудын хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 52 148 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 854 643 хүн, хоёрдугаар тунд 1 229 228 хүн хамрагджээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 276 болж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 6026 сорьцод шинжилгээ хийснээс 927 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 58 439 боллоо. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 682 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 50 436 болж байна. Коронавирусийн халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 276 болж байна.
ГБХЗХГ-аас “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөн, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн талаар мэдээлэл хийж байна.
Жил бүрийн зургадугаар сарын 01-нд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын баярын өдөр тохиодог. Энэ жилийн хүүхдийн баяр мягмар гарагт тохиож байна. Энэ өдөр бүх нийтээр амарна.
Увс аймгийн хэмжээнд тогтоосон хөл хориог сунгажээ. Тодруулбал, тус аймгийн хэмжээнд цар тахлын идэвхтэй голомт сумдад үүссэн, халдварын эрсдэл өндөр тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулан тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах зорилгоор зургадугаар сарын 03-ны өглөө 08 цаг хүртэлх хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зургадугаар сарын 09-нд болно. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн эдгээр өдрүүдэд нэр дэвшигчид орон нутагт ажиллаж байна. Гэвч иргэд сонгогчидтой уулзах уулзалт халдвар хамгааллын дэглэмийг үл баримтлана. Магадгүй нөхцөл байдал энэ хэвээр эсвэл улам дордвол сонгуулийн дараа дахин хатуу хөл хорио тогтоохыг үгүйсгэхгүй. Тиймээс цахимаар мэдээ мэдээллээ авч, сонгуулийн сурталчилгааны уулзалтад очихоос татгалзах хэрэгтэй. Хэрэв үгүй бол энэ зуныг дахиад л хөл хорионд өнгөрөөж магад.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 2, суурин 54 цэгт 111 багийн 640 эмч, ажилтан ажиллаж, 14425 иргэнийг дархлаажуулна. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар БЗД-т ажиллаж байна.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өлсөж ундаасна хэмээжээ.
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.