А.Амбасэлмаа: Нийслэлд халдварын тархалт буураагүй
Нийслэлийн хүн амын дунд халдварын тархалт буураагүй байгаа тул иргэд тайвширч болохгүй. Лабораториор батлагдах тохиолдлын тоо тодорхой хэмжээнд багассан ч нийт өвчлөлийн тоо буураагүй. Цар тахлын өргөн тархалтын үед лабораториор батлагдсан тохиолдлын цаана 50 орчим хувь нь хөнгөн балархай, шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж, өвчнийг цааш тараахад гол үүрэгтэй байдаг. Мөн хавьтлын тоо нэмэгдэж, хавьтлууд өвчлөл тараах нь өндөр. Иймд иргэд халдвар буурсан гэж тайвширч болохгүй. Хатуу бөгөөд хариуцлагатай цаг үетэй тулаад байна.
















