ШУУД: Шинээр 512 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд 512 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 46 448 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 464 нь Улаанбаатар хотод, 48 нь орон нутагт байна.Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1503 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 35 733 болж байна. Коронавирусийн халдварын улмаас таван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 184 болж байна.



















