Л.Баттөр: Бидний хүссэн үр дүнд хүрч чадсангүй
Бидний хүссэн үр дүнд хараахан хүрч чадсангүй. Гэхдээ долоо хоногт гаргадаг тооцоо судалгаа мэдээллээр халдварын нөхцөл байдал өмнөх долоо хоногоос сайжирсан үзүүлэлт байгаа учир бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулахаар болж байна. Бид бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулахдаа шилжилтийн тодорхой арга хэмжээг авч байгаа. Цар тахлын аюул холдоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Вакцинжуулалтын идэвх сайжирч байна. Вакцины нөөц хангалттай бүрдсэн учир орон нутагт дархлаажуулалтыг идэвхтэй зохион байгуулж байгаа. Гэхдээ вакцинжуулалтдаа хамрагдаагүй хүн амын тоо цөөнгүй байна. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай.



















