Ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нийт нутгаар, 4-нд говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.



















