Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст вирусийн эсрэг эмчилгээ шаардлагагүй
Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн эрсдэлтэй бүлэгт нь дархлаа сайжруулах, вирусийн эсрэг бэлдмэлийг Өрхийн эрүүл мэндийн төвөөр нь дамжуулан олгож байгаа. Хэнд өгөхийг нь Өрхийн эмч шийднэ. Хүн бүрд өгөхгүй. ДЭМБ болон ЭМЯ-ны эрдэмтдийн багаас өгч буй зөвлөмжөөр хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бол вирусийн эсрэг эмчилгээ шаардлагагүй. Шаардлагатай хэрэгцээтэй хүмүүсийн үнэлгээг Өрхийн эрүүл мэндийн төв хариуцна. Түүнээс биш хүн бүрд олгогдохгүй.
















