З.Мэндсайхан: "Хөдөө аж ахуйг дэмжих зээл" олгоход бэлэн болсон
Малчин, мал бүхий этгээдэд хэрэглээний зээлээс бусад банкны ижил төрлийн (малчны) зээлийн бүтээгдэхүүний нөхцөлөөр олгох юм. 50 сая төгрөг хүртэлх зээлийг 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал олгох бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас хэтрэхгүй байна. Зээл авах малчид маань Үндэсний статистикийн хорооны жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр баталгаажсан байх, банкны ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүнд тавигдах бусад шаардлага болон энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцүүлэн тавигдсан бусад шаардлагыг хангасан байхаар зохицуулалт хийгдсэн.
















