Говь, талын нутгаар салхи шуургатай байна
Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Нийслэлд бүх нийтийн хөл хорио тогтоосон хоёр дахь өдөр буюу ням гараг цастай, сэрүүхэн өдөр болж байна. Улаанбаатарчууд хөл хорионы дэглэмийн энэ үед байрныхаа ойролцоо агаарлах, гүйх, дугуйгаар явах зэргээр амралтын өдрөө өнгөрөөж байгаа юм.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт энэ сарын 10-25-ны хооронд 15 хоног шилжээд байна. Хатуу хөл хорионы үед иргэдэд ямар үйл ажиллагаа нээлттэй вэ?
Засгийн газрын 45, 91 дүгээр тогтоол, УОК-ын 02 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан.
42 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй коронавирусийн халдварын улмаас нас барсан байна. Мөн 39 настай, хорт хавдраар эмчлүүлж байсан иргэн коронавирусийн халдвар авч нас баржээ.
Өнөөдөр Төв аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Өнөөдөр Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын 30.
Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины хоёр дахь тунг 28 хоногийн хугацаанд хийх заавар өгсөн. Гэхдээ бидэнд олон хүнийг вакцинд хамруулах шаардлага байгаа тул хөл хорионы үед 60-аас дээш насны эрсдэлтэй, архаг хууч өвчтэй ахмад настнуудыг гэрээр нь вакцинжуулахаар явуулын багаар дамжуулан дархлаажуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн хэмжээнд 50-аас дээш насны 260 мянган иргэн байгаа. Үүнээс 50 хувь орчим нь вакцинд хамрагдсан.
-ДЭМБ-аар хэд хэдэн вакцин хүлээн зөвшөөрөгдсөн цагаас хойш буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Засгийн газар өнөөдрийг хүртэл нийт 14079020 вакцины 11 төрлийн гэрээн дээр ажиллаж байна. Үүнээс одоогийн байдлаар 5 сая 580 мянган тун вакцины зургаан гэрээ баталгаажсан. Үүнээс 3080000 нь Ковакс хөтөлбөрийн хүрээнд байна. Тус хөтөлбөрт олон улс орон оролцож байгаа. Цаг хугацааны хувьд хүлээх биш, өөр эх үүсвэрүүдийг хайж татаж авах шаардлага бий. Тиймээс эдгээрээс гадна таван гэрээний 8 сая 499 мянган тун вакцины хэлэлцээр дээр ажиллаж байна.
Дөрөвдүгээр сарын 10-наас 15 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд вакцины тээвэрлэлт хойшилсон. дөрөвдүгээр сарын 9-нд орж ирэх 300 мянган тун, дөрөвдүгээр сарын 12-нд ирэх 300 мянган тун нийт 600 мянган тун вакцин ирэх байсан боловч хойшилсон.
Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо (бүх шатны сонгуулийн байгууллага) (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай)
Өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс энэ хугацаанд дархлаажуулалтын ажлыг 15 хоног хойшлуулсан. Хатуу хөл хорио дууссаны дараа үргэлжилнэ. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 3697, орон нутагт 13253 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа. Ингэснээр улсын хэмжээнд нийт 599 132 хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 12000 хүнээс шинжилгээ авахад 689 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 14183 боллоо. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 353 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 8875 болж байна.
Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн салбарын ажилтнууд дөрөвдүгээр сарын 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24-нд тэгш, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох юм.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Сүлд тэнэж одно хэмээжээ.
Өчигдрийн байдлаар хүүхдүүдийн дансанд 300 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Харин насанд хүрэгчдийн мөнгийг шилжүүлж дуусахад 7-10 хоног шаардлагатай аж. Тэгвэл иргэд дансанд орж ирээгүй 300 мянган төгрөгийг юунд зарцуулахаа шийдэж сууна. Цахим орчинд “хоёр талаасаа 300 мянган төгрөгөө нийлүүлээд амьдралаа эхлэх үү, ханиа” “Дээд айлын 300 мянган төгрөгүүд дураараа дургиж байна” “Найзаа 300 мянган төгрөг зээлээч” зэрэг хөгжилтэй постууд хөвөрнө.
Засгийн газар ээлжит бусаар хуралдан дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр болсон.
Засгийн газраас маргааш буюу энэ сарын 10-ны өглөөний 06.00 цагаас эхлэн 25-ны өдөр хүртэл хатуу хорио тогтоох шийдвэр гаргасан. Тэгвэл хатуу хөл хорио тогтоохоос өмнөх өдрийн нийслэл хотыг дуранд буулгаснаа хүргэж байна.