Сэрэмжлүүлэг: Зам тээврийн ослоор таван хүн нас барав
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021.03.08-11-ний өдрүүдэд нийт 735 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 491 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутаг 3 хүн нас баржээ.

















