Иргэд вакцинд эерэг хандаж байна
Вакцин хийлгэсний дараа тухайн хүний биеийн онцлогоос хамаарч хариу урвал илэрч болох юм. Тодруулбал, толгой өвдөх, халуурах, хөндүүрлэх шинж тэмдэг илэрнэ. Хариу урвалд бага өртөхийн тулд вакцины талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх, эмчийн үзлэгт орох ёстой. Эмчид үзүүлж хэрэв харшлах заалттай бол вакцин хийлгэхийг хойшлуулна. Хэрэв харшлах зүйлгүй тохиолдолд вакцинд хамрагдана. Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх шаардлагатай. Мөн вакцин хийлгэхээс өмнө архи, тамхи, мансууруулах эм хэрэглэж болохгүй.


















