ШУУД: 10 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
Шинээр 10 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Шинээр 10 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргалаа.
Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан өнөөдрөөс буюу 14-ний 06:00 цагаас эхлэн тус нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна.
2021 оны 01-р дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд 4-р хорооны 1-15, 16, 17, 21, 43, 47 тоот байрны оршин суугчдаас тандалт, илрүүлгийн PCR шинжилгээ авах тул тухайн байруудад ДОК-оос хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм тогтоолоо.
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд “КОВИД 19” халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул 2021 оны 01 дүгээр сарын 14-ны 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр 16-ны 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар болсон
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Иргэд та бүхэн хариуцлагатай байх хэрэгтэй. Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байх, гэртээ зочин урихгүй байх, айлуудаар зочлохгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайн угаахыг зөвлөж байна.
Одоогоор төрөлжсөн төв эмнэлгүүдийн хувьд Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэгт дэмжих төвийг байгуулсан бол үргэлжлүүлэн УГТЭ-т байгуулахаар төлөвлөж байна.
Төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа албан хаагчдыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавих нийтлэг шаардлагуудыг хангаж байгаа эсэхэд Төрийн албаны зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд хүн нэг бүрээр хяналт шалгалт хийх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар боллоо.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1279 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж нэгдүгээр сарын 27-ны өдрийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж байна.
Авлигын гэмт хэрэг улсын хэмжээнд 2019 онд 16-аас дээш насны 10 мянган хүн ам тутамд 3 хэрэг бүртгэгдэж байсан бол 2020 онд 2.7 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Авлигын гэмт хэрэг Нийслэл, Баянхонгор аймагт хамгийн их бүртгэгдсэн байна.
Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 18 хүртэл зогсоосныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжүүлэхээр шийдвэрлэлээ.
Ковид-19 халдварын үед ЭМЯ-аас тандалт, судалгаа, тусламж, үйлчилгээний чиглэлээр молекул биологийн лабораториудыг нэмж байгуулахаар болсон. Энэ хүрээнд ЭМЯ-аас Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд PCR шинжилгээний лабораториудыг ашиглалтад оруулсан бол өчигдөр Сонгинохайрхан дүүргийн амбулаторид ийнхүү шинэ лабораторийг ашиглалтад оруулж байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1578 тээврийн хэрэгслээр 2858 зорчигч хот руу нэвтэрч, 3230 тээврийн хэрэгслээр 1394 зорчигч хотоос гарсан байна.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн компаниуд хамтран Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй "Дэм дэмэндээ" аяны хүрээнд зорилтот бүлгийн 70 өрхөд хүнсний багц, сайжруулсан шахмал түлшний тусламж үзүүлэв. Мөн байгууллагын нэг албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж өргөө цагаан гэр бэлэглэлээ. Тусламжийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмонгоор ахлуулсан ажлын хэсэг халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сайтар баримтлан өрх бүрт хүргэж өгсөн юм.
Энэ хугацаанд нийт 265 тусгаарлан ажиглах байранд хяналт шалгалт хийж 484 зөрчлийг илрүүлэн 261 зөрчлийг газар дээр нь арилгуулан ажилласан байна. Аж ахуй нэгж байгууллагуудад нийт 164 заалт бүхий 14 шаардлага 483 заалт 45 зөвлөмжийг өгч, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байгаа. Өчигдрийн байдлаар таван зочид буудлын тусгаарлан ажиглах байрнаас 17 тохиолдол батлагдаж тэдгээрийг ХӨСҮТ-д шилжүүлсний дараа ЗӨСҮТ-өөс эцсийн халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавин ажилласан.
ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 16975 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран 2000 малчин өрхөд тусламж үзүүлэхээс Төв, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь зэрэг зургаан аймгийн 42 сумын 1260 өрхийн хүмүүнлэгийн тусламж Улаанбаатар хотоос хөдөллөө.