Иргэд хүнсний бөөний төвүүдээр үйлчлүүлэх хориотой
Засгийн газрын тогтоолд 14 салбарыг ажиллуулахаар тусгасан. Үүнд хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдааны салбар орно. Хөл хорионы 12 хоногийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүйн тулд хүнсний үйлдвэрлэлүүдийг нээх ёстой. Хоёрдугаар сарын 16-наас 24 хүнсний бөөний төв нээгдэнэ.


















