Саппорогийн япон хоолны рестораны шеф МОНГОЛ ЗАЛУУ
Энэ оны долдугаар сард Саппоро хотын Сүсүкино дүүрэгт шинээр нээгдсэн япон хоолны “Сүй Сай” рестораны шеф нь А.Галбадрах сан хэмээх монгол залуу юм. Японд ирснээс хойш 10 жил болжээ. Осакагийн нэртэй “Ажикиччо” ресторанд 6 жил ажиллаж, дадлагажаад өөр өндөр зэрэглэлийн каппо ресторанд шилжин ажиллаж байх үед томилолтоор явж байсан "North Ireland Beer" (Хоккайдо, Эбэцү хотод төв оффис нь байдаг)-ийн захирал Сакагүчи эднийхээр ороод гарчээ. Галаа саны ур чадварыг мэдэрсэн Сакагүчи захирал өөрийн компанийн ажиллуулдаг газарт урьсанаар Саппород иржээ.


















