116 дугаар сургуулийн багш, ажилтнууд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна.
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат Ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажилласан.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 04. Буд гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 19. Лхагва гараг. Гөрөөсөн толгой одтой, хоёр цагаан мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 02-ны байдлаар амбулаторийн 87.707 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3945 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.3 хувь, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 0.5 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:55 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 16:05 цагт газардах хуваарьтай байна.
“Хүүхдийн хүчирхийллийн эсрэг, хүүхдийн амь насыг хамгаалахад төр, төрөл садангийн хүн чанар хэрэгтэй юу?” сэдвээр мэдээлэл хийлээ.
Эмийн санхүүжилт өмнө жилүүдийнх шиг сарын эхний хоногуудад дуусахгүй. Хэрэгцээ шаардлага үндэслэн төсөвөө тодорхой хэмжээгээр нэмүүлсэн. Эхлээд бичүүлж авахгүй бол санхүүжилт дуусна гэх асуудал байхгүй. Энэ асуудлаас болж өчигдөр ачаалал үүслээ. Иргэн та эм нь дуусаагүй бол заавал сарын эхэнд дугаарлах шаардлагагүй. Цаашид гарч байгаа бүх алдаа дутагдал засна.
Сайн дурын даатгал хариуцсан байцаагч, сургалтын мэргэжилтэн, архивын ажилтнуудад зориулсан сургалтыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас санаачиллаа.
ЭМЯ-наас өчигдөр/2020.11.02/ сүүлийн гурван өдөрт 9 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 349 боллоо гэж мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр манай улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 350 болсон талаар ЭМЯ-наас албан ёсны цахим хуудсаараа дамжуулж мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын хувьд олон салбарын оролцоотой шуурхай хариу арга хэмжээний багийг идэвхижүүлж, эрт хариу арга хэмжээ авч, хугацаа хожин бэлэн байдлаа бэхжүүлж ажиллаж байгааг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс бэлтгэсэн богино хэмжээний баримтат кинонд буулгасан байна.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейсус Монголын ард түмэн (COVID-19) халдварыг дотооддоо тархахаас сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэлээ. Тэрээр өөрийн твиттер хуудасдаа
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Үүнд:
Баян-Өлгий аймагт байрлах шатахуун түгээх станцын ажилтнаас "Ковид-19" халдвар илэрсэн талаар мэдээлэл тархсан. Албаны эх сурвалж "PCR шинжилгээний хариу сөрөг гарсан. Тухайн иргэн өмнө нь халдвар тусаад эдгэрсэн" болохыг мэдээллээ.
11.00 цагт ЭМДЕГ-аас өөрийн байрандаа хөнгөлөлттэй эмийн цахим жор бичилтийн талаар мэдээлнэ. Утас: 99070502
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.
Эл өдөр сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Гадаадад байгаа иргэдийн хувьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас ирсэн мэдээллийг авдаг. Энэ мэдээгээр өнгөрсөн онд манай улсын 1500 иргэн гэмт хэрэг зөрчилд холбогдсон байсан. Өмнөх жилүүдийн жишиг ч үүнтэй адилхан. Энэ онд коронавирус цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор гадаадад зорчих боломжгүй. Үүнтэй холбоотой гэмт хэрэг зөрчилд холбогдсон иргэдийн тоо огцом буурсан. Албан ёсны мэдээгээр 200 орчим иргэний асуудал байна. Манай улсын иргэд олноор оршин суудаг БНСУ, БНТУ, Европын зарим улсуудад байгаа иргэдийн асуудал байна. Нийт гэмт хэрэгт холбогдож байгаа иргэдийн 40 орчим хувь нь хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Өнөөдрийн байдлаар гадаадад 200 иргэн ял эдэлж байгаа. Үүнээс хар тамхитай холбоотой гэмт хэргээр 45 иргэн байгаа.
Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа томуу, томуу төст өвчин болон коронавируст “Ковид-19” халдварын үеийн бэлэн байдалд хяналт тавих үүднээс Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа болон бусад холбогдох албаны хүмүүсийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Дотны туслагч” Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, үйл ажиллагааны чиглэл болон авч хэрэгжүүлж буй ажлуудтай нь танилцлаа.
Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын түвшинд хүргэх нь” хэлэлцүүлэг болж байна