Улаанбаатарт 11 хэм дулаан байна
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
Өнөөдөр Эрүүл мэндийн сайдын тушаалаар цар тахлын үед Тусгаарлах ажиглалтын байранд ажилласан Резидент эмч нарт мөнгөн урамшуулал гардуулах үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа болон резидент эмч нарын төлөөлөл оролцлоо. Энэ удаад анхны явсан, гэр бүлээрээ ажилласан, хэд хэдэн удаа тусгаарлалтад ажилласан гэх мэт хүмүүст мөнгөн урамшуулал олголоо. Энэхүү үйл ажиллагааг үе шаттайгаар хийх юм байна.
Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ тээврийн салбарын цахим үйлчилгээний талаар мэдээлэл хийж байна.
Зургадугаар сарын 02-ноос хойш БНСУ-ын Хууль зүйн яамнаас гуравдагч улсаас Монгол Улс руу үйлдэгдэж байгаа болон манай улсаас эхлэлтэй гуравдагч улс руу зорчих иргэдэд транзит хориг тавьсан. Энэ асуудлыг БНСУ-тай ярилцаж, цуцлуулах асуудлыг хэлэлцэж байгаа.
Нийтийн тээврийн үйлчилгээнд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх шаардлага тавьж, иргэдийг коронавируст цар тахал, томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалан, урьдчилан сэргийлж иргэний үүргээ биелүүлэхэд холбогдох байгууллагууд зөвлөж ажиллах шаардлагатай байна.
Сүүлийн хоёр өдөрт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1233 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1232 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэн нь энэ сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 настай, эрэгтэй хүн байна.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 6 дахь жилдээ хэрэгжүүлж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төсөл “Таны амжилт шийдвэр гаргахаас эхэлнэ” уриан дор "1000 инженер-ажлын байр 2020" өдөрлөгийг 2 дахь жилдээ зохионо.
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:35 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 21:20 цагт газардах хуваарьтай байна.
"Сүнсний баяр"-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй байх чиглэлийг 2018 онд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн.
Нийслэлийн тэргүүний есөн өрхийн нэгээр шалгарсандаа баяртай байна. Нөхөр маань Хөвсгөл аймгийн уугуул, би Говь-Алтай аймгийн уугуул. Хан-Уул дүүргийн Өлзийт тосгонд амьдардаг. Бид ханилаад 42 жил болжээ. Манайх хоёр хүүхэдтэй. Хорооныхоо ахмадын зөвлөлийн даргаар ажилладаг. Манай гэр бүл 2015 оноос хашаандаа мод тариалж эхэлсэн. Одоогоор 29 төрлийн 150 гаруй мод ургамал тарьдаг. Түүний 18 төрөл нь жимсний мод байгаа. Хашаандаа усан оргилуур, усан бассейн барьж, цэцэрлэгт хүрээлэн маягаар эко тохижуулсан. Жимс хүнсний ногоогоор өрхийнхөө хэрэгцээг хангадаг.
Нийслэлийн байгаль орчны газрын Байгаль орчны үнэлгээ, дүгнэлт хариуцсан мэргэжилтэн Ж.Батзолбоотой “Нөхөн сэргээлт 2020” арга хэмжээний талаар ярилцлаа.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 28. Буд гараг.
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
Өнөөдөр Монгол Улс НҮБ-д элссэний 59 жилийн ой тохиож байна. НҮБ-ын гишүүнчлэл нь манай улсад тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаж, олон улсын төвшинд нэр хүнд, байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах, гишүүн байгуулагуудын эв санаа, хамтын ажиллагаанд оролцох, тусламж дэмжлэг хүртэх өргөн боломжийг нээж өгсөн билээ.
"Ээжүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг анхааръя" ээжүүдийн тайван жагсаал боллоо.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу аравдугаар сарын 27-ны уулзалтаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал, АУ-ны доктор, Б.Нарантуяа 2021-2024 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.
Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа.
С зөвшөөрлийг эсэргүүцсэн жагсаал болж байна.
Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх ажилд хамрагдах хүсэлтэй махны үйлдвэрүүдэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт гарчээ