Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-Би Сүхбаатар дүүргийн унаган иргэн. Би 40 настай. Миний 40 жилийн амьдрал энэ дүүрэгтэй холбоотой. Би 1979 онд Сүхбаатар дүүргийн 1-р төрх газарт төрсөн. Манай гэр Сүхбаатар дүүргийн 6-р хорооны 25 дугаар байранд байсан. Би 23 нас хүртлээ тэр байранд амьдарсан. Багадаа Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгт хүмүүжсэн. Дараа нь Сүхбаатарын нэрэмжит 2-р арван жилд сурсан. Оюутан боллоо. Сүхбаатар дүүргийн 6-р хороонд манай гэрийн хажууд байдаг МУИС-ийн Хуульзүйн дээд сургуульд суралцсан. Ахин нэг шинэ зам гарсан нь Хүмүүнлэгийн ухааны их сургууль. Ажилд орохдоо Төрийн ордон дахиад Гадаад харилцааны яам, буцаад Төрийн ордон. Манай компанийн оффис Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байсан. Иргэдийн төлөөлөгчөөр ч Сүхбаатар дүүрэгтээ л ажилласан. Одоо манай гэр Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байна. Ерөөсөө л миний ажил, амьдрал Сүхбаатар дүүргийн нэг километрийн радиус дотор өрнөсөн.
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо БХБЯ-ны удирдлагууд Монголын барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй төрийн бус байгууллагын төлөөлүүдтэй уулзаж санал солилцож байна.
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Түнляо хотын сургуулиудад монгол хэлээр хичээл орохыг хориглосон шийдвэр гарсныг Өвөр Монголчууд эсэргүүцсээр байгаа аж. Энэ талаар бүрэн мэдээллийг Өвөр Монголоос Сүбээдэй ирүүлснийг нийтэлж байна.
Босоо хөх монгол ТББ, Онги голын хөдөлгөөн ,Иргэний нийгмийн байгууллагууд, Үндэсний фронтын гишүүд, Дэмжигч иргэдийн зүгээс БНХАУ-ын Элчин сайдын яамны гадаа эсэргүүцэл илэрхийллээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу есдүгээр сарын 1-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.
БХБ-ын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг /2020.08.29/ өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хэрэгжсэн төрийн албан хаагчдын “120 айлын орон сууцны төсөл”-ийн явц, хэрэгжилтийн байдал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллага болон аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаатай танилцаж, санал зөвлөмж өгч ажилаллаа. БХБ-ын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг /2020.08.29/ өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хэрэгжсэн төрийн албан хаагчдын “120 айлын орон сууцны төсөл”-ийн явц, хэрэгжилтийн байдал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллага болон аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаатай танилцаж, санал зөвлөмж өгч ажилаллаа.
Төрд ажиллахаар шийдсэн хэн боловч эх орныхоо түүх, эх хэл, бичиг соёлын уламжлал, нийгэм, эдийн засаг, хуулийн өргөн хүрээний мэдлэгтэй, аливаа асуудалд шударга хандаж ёс зүй, сахилга хариуцлагатай байх нь чухал билээ.
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн нар өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Сэлбэ, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Онон, Хэрлэн, Улз, Хангай нуруунаас усжих Чулуут голын эх болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-45 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Хэрлэн, Улз, Хархираа, Чигж зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Балж, Онон, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 5-35 см тус тус даван хүчтэй үерлэж байна.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу наймдугаар сард нийт 17 удаагийн нислэг үйлдэж, гадаадад байгаа иргэдээ татан авахаар төлөвлөсөн. Энэ дагуу АНУ-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 08 дугаар сарын 30-ны 23:52 цагт Улаанбаатараас хөөрсөн.
Улсын онцгой комиссын хурлын шийдвэрээр гадаад улс орнуудаас тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдыг тусгаарлах байр руу тээвэрлэх үйл ажиллагааг Автотээврийн үндэсний төвөөс гэрээт аж ахуй нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэ сарын 21-ний өдрийн байдлаар гэрээтэй тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын нийт 400 гаруй тээврийн хэрэгслээр зорчигчдыг тээвэрлэсэн байна.
Тээврийн цагдаагийн албанаас алба хаагчдынхаа гэр бүлдээ цаг зав зарцуулах боломжийг эрэлхийлж зургаан хоногийн цалинтай чөлөөтэй амралтад ээлжлэн явуулж эхэлжээ. Энэ нь төсвийн хөрөнгөөр тансаг зэрэглэлийн амралтад явуулах ойлголт огт биш. Тус албаны ногоо тарих зориулалтаар эзэмшдэг 7 га газарт жижигхэн байшин бий. Энэ байшинд зургаа хоног тутамд алба хаагчид гэр бүлийн хамтаар ээлжлэн очиж амарч байна.
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг зуны хуваарьт шилжүүлж, зургаадугаар сарын 1-нээс 08:00 цагаас эхэлж, 17:00 цагт дуусдаг байхаар зохицуулалт хийсэн. Харин маргааш буюу есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт орох гэж байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах, чадавхжуулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны холбогдох албаныхан, УИХ-ын гишүүн Ц.Сандагсүрэн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Багануур дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин болон шинээр хэрэгжиж байгаа 140 ерөнхий боловсролын сургуулийн ийн барилга, өргөтгөлийн ажил явагдаж байна. Мөн цэцэрлэгийн 171 барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ ондоо багтааж нэмж 31 цэцэрлэг, 41 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 678 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас Цагдаагийн газар, Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн авто жолооны сургуультай хамтран “Ажил мэргэжлийн тэмцээн”-ийг “Сургалт-бэлтгэлийн талбай”-д зохион байгууллаа.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэг өчигдөр 20:50 цагт “Буянт -Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.