Урлагийн цаана гэгээрэлд хөтлөх “эрдэнэс” нуугддаг
Түгжрэл дундаас унаа баригдахгүй бараг нэг мөч хүлээв. Зүсэр бороо балрах шинжгүй нь норсон ч яахав эртхэн харих минь гээд Гандантэгчинлэн хийдийг зүглэн алхав. Гандангийн архан талд алхаж явтал чангаар хөгжим яваад эхэллээ. Бороо түр зогсох зуур тоглолтоо хийх гэсэн бололтой намжихтай зэрэгцэн ая эгшиглэж байна. “Аан энд “Соёлын цаг”-тай юм байна” хальт сонирхоод өнгөрье гэж бодон очихоор боллоо. Хавь ойр яваа хүмүүс алхаагаа түргэсгээд миний чиглэсэн зүг гэлдрээд байх шиг.


















