Ж.Аззаяа: Хоолой өвдөж, халуурах нь хайрст үлд өвчний шалтгаан болж байна
Хайрст үлд өвчнөөс сэргийлэхийн тулд амьдралын зөв хэв маягтай байх нь чухал. Ажил амралтаа зөв зохицуулж, ядрахгүй, стрессгүй, архи тамхи хэрэглэхгүй, ямар нэгэн халдварт өвчнөөр өвдөхгүй байх хэрэгтэй. Хэрэв арьсаар нь тууралт гарвал мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах нь чухал. Зарим хүмүүс фэйсбүүк, найз нөхдөөрөө дамжуулан өөрөө дур мэдэн эмчилгээ хийх, эмийн санчаас асуугаад л тос аваад түрхэх явдал гарсаар байна. Энэ нь өвчнийг хүндрүүлэх аюултай.



















