Ц.Баатархүү: Сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн үйлдлийг эсэргүүцэж байна
Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн ажил сүүлийн шатандаа явж байна. УИХ-ын сонгуулийн санал хураалт болохоос өмнө нэр дэвшиж байгаа хүмүүсийг баривчлах эсвэл барьцаа хөрөнгө тавих шахалт үзүүлж байгааг сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн оролдлого нөгөө талаас дарангуйлал тогтоох гэсэн оролдлого байна гэж Ардчилсан нам үзэж эсэргүүцэж байна.
















