Улаанбаатарт 31 хэм дулаан байна
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө ихэнх нутгаар хална.
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө ихэнх нутгаар хална.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 1.
Тус онгоцоор нийт 265 иргэн ирж байгаа бөгөөд үүнээс 9 нь нялх хүүхэд байна. Мөн Бага насны хүүхэдтэй-38, жирэмсэн болон асран хамгаалагч-32, өндөр настан-20, хөгжлийн бэрхшээлтэй-6, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагч- 30, хууль бусаар оршин суусан хэргээр саатуулагдсан -15, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-124 иргэн байгаа юм.
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Монголын Блокчэйн технологийн холбоо болон INPUT OUTPUT компанийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол улсад дэлхийд өрсөлдөх чадвартай блокчэйн хөгжүүлэгчдийг бэлтгэх зорилготой Хаскелл програмчлалын хэлний сургалт өнөөдөр албан ёсоор нээлтээ хийжээ.
Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар хур бороо ихтэй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 17-19-нд Дорнод аймгийн зарим сумдын хэсэгт цаг агаар эрс муудаж, дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо үргэлжлэн оржээ.
Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн “Пионер” хорооллын нэгдүгээр гудамжинд иргэн Г-ын хашаанд нүхэн жорлонд хүүхэд унажээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид очиход гурван метрийн гүн нүхэн жорлонд гурван настай эмэгтэй хүүхэд унасан байжээ. Онцгой байдлын албан хаагчид шуурхай ажиллаж хүүхдийг эсэн мэнд гаргасан байна.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сонин-Эрдэнэ, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн Халдварт бус өвчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хяналтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Оюунчимэг нар өнөөдөр тарваган тахал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 330 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:47 цагт Улаанбаатараас хөөрлөө.
НОБГ, ЗӨСҮТ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Манай орны хувьд "их амралт"-ын улирал эхэллээ. Энэ үед аялал зугаалганаас гадна ахмадууд амралт, сувиллыг зорьдог. Энэ жил ахмадуудад хөнгөлөлттэй үйлчилдэг амралт сувиллын газруудын жагсаалтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргасан байна.
НӨАТ-ын урамшууллын 7 дугаар сарын сугалааны тохирол өнгөрсөн ням гарагт болж, 30 сая төгрөгийн нэг супер азтан тодорч, дөрвөн хүн 5 сая төгрөг хожив.
Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлнэ.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион багуулж байна. Энэ долдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болголоо.
Цар тахлын дэгдэлтийн улмаас хичээл, сургуулийг хааж, олон нийтийн арга хэмжээг хориглоод хагас жил гаруй боллоо. Энэ хугацаанд Монгол Улс халдварыг дотооддоо алдаагүй учраас зарим үйлчилгээг шат дараатайгаар нээгээд байгаа юм.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын битүүн.
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Агаар салхинд гарч, аарц, чацаргана ууж дархлаагаа дэмжихийг ЭМЯ-наас анхааруулж байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс иргэдийн сэтгэл ханамжийн асуумж судалагааг 2020 оны 07 дугаар сарын 01–08-ны өдрүүдэд цаасан болон цахим хэлбээр авсан ба үндсэн хоёр чиглэлээр иргэдийн сэтгэл ханамжийг тодорхойлсон байна.
Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна.