Үс засуулбал сайн нөхөртэй учирна
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 19.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 19.
Цагдаагийн байгууллага улсын их баяр наадам болбол хэрхэн ажиллах тухай судалгаа гаргаж, Улсын Онцгой комисст танилцуулсан. Хэрэв Хүй долоо худагт нэгдсэн байдлаар тэмдэглэвэл 800 бөх, хурдан морь, уяач, хүүхдүүд гээд олон хүн бөөгнөрөх учраас тус тусад нь зохион байгуулахаар болсон. Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэнд болбол хотын төвд учраас халдвар дэгдэх аюултай гэж үзэн XIII зуун цогцолбор, Хүй долоо худагт болохоор болсон. XIII зуунд Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваан талбай бэлэн болсон. Цогцолборт зөвхөн уралдаанд оролцох хүн л орно. Хүй долоон худагт бэлдсэн 2000 орчим автомашины зогсоолд харваач, бөхчүүд машинаа байршуулна. Маргааш хурдан морины салбар комисс хуралдаж, дахин нарийн шийдвэр гаргана. Хурдан морины уралдааны үед Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана. Орж байгаа хөдөлгөөн нээлттэй байна.
“Ковид-19” цар тахлын энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй алба хаагчдад түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байгаа. Энэ хүрээнд эрсдэлтэй нөхцөлд ажилладаг Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд өнөөдөр орон сууцны батламж гардууллаа. Батламжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, “НОСК” ХХК-ийн захирал Б.Сүхбаатар нар гардуулан өглөө.
Онцгой байдлын газарт гал түймэр унтраах зориулалтын тусгай тоноглол бүхий 40 гаруй нэр төрлийн багаж хэрэгсэлтэй КАМАЗ маркийн автомашин, түймэр унтраах зориулалттай 4 дугуйт мотоцикль 3 ширхэг, ХОЛМАТРО маркийн иж бүрэн техник багаж хэрэгслийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги сургалт, дадлага зохион байгуулах “Сургалтын танхим”-ыг шинээр тохижууллаа.
Монгол улсын 2020 оны төсвийн хуулинд баяр наадам зохион байгуулах зардлыг гурван тэрбум төгрөгөөр батласан. Баяр наадмыг есөн салбар хороо зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар төсөвлөсөн гурван тэрбум төгрөгөөс 1,6 тэрбум төгрөгийг зарцуулахаар гүйцэтгэл санхүүжилт нь гараад явж байна.
Энэ жилийн хувьд Дэлхий даяар Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан, хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит Тоёота маркийн HIACE автомашиныг тахлын голомтод ажиллаж, ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалж буй нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамт олонд гардуулахаар болжээ.
Батлан хамгаалах яамнаас цэргүүдээ татаж авах арга хэмжээ авч байгаа. Цэргүүдийн биеийн байдал улсын нууцад хамаарах учраас мэдээлэх боломжгүй байна.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-иийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 370 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 368 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин хоёр хүнд коронавирус илэрлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит 16 хүний суудалтай “Toyota HIACE" автомашиныг нийслэлийн эрүүл мэндийн газарт гардуулан өглөө.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:00 цагт Улаанбаатараас хөөрлөө.
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Баярсайханы санаачлагаар зөөврийн болон суурин гал унтраах даралтын хоолой эвхэх төхөөрөмжийг хийжээ.
11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.
Бид 24 цагийн бэлэн байдалтай ажиллаж байна. Иргэд маань өөрсдийн аюулгүй байдлаа хангахад онцгой анхаараасай гэж хүсч байна. Үерийн далан, суваг хааж зөвшөөрөлгүй буухгүй байх хэрэгтэй. Бид хаана хаанаа хариуцлагатай хамтын ажиллагаагаа уялдуулж байж аюулгүй хотыг бий болгоно гэдгийг онцолж хэлсэн юм. Бид 24 цагийн бэлэн байдалтай ажиллаж байна. Иргэд маань өөрсдийн аюулгүй байдлаа хангахад онцгой анхаараасай гэж хүсч байна. Үерийн далан, суваг хааж зөвшөөрөлгүй буухгүй байх хэрэгтэй. Бид хаана хаанаа хариуцлагатай хамтын ажиллагаагаа уялдуулж байж аюулгүй хотыг бий болгоно гэдгийг онцолж хэлсэн юм.
Өнгөрсөн хугацаанд орсон борооны улмаас зургаан дүүргийн зорчих хэсэг үерт автаж, нийт 14 мянган метр квадрат талбайд эвдрэл гэмтэл гарч, 7 300 метр кв явган зам, 13100 мянган метр автозамын хашлага эвдэрсэн талаар дуулгаад, нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газрууд хамтран засвар үйлчилгээг гүйцэтгэжээ.
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 18.
Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын бүлгийн дарга, салааны захирагч нарын сэтгэлзүйг дэмжих цахим сургалтыг энэ сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад дүүргийн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асран хамгаалагч, эцэг, эхийг хамруулан, асаргаа сувилгааны мэдлэг, хандлага олгох, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, гамшгийн эрсдэлийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, анхан шатны тусламж үзүүлэх мэдлэгийг олгосон юм.
Дизель автобус 100км-т 80 гаруй мянган төгрөгийн түлш хэрэглэж байгаа бол цахилгаан автобус нь 100км-т 8000 төгрөгөөр буюу 10 дахин хямд өртөг зарцуулж байна.