Хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон нөхцөл байдал 45 орчим хувиар бууралттай байна
Хэдэн жилийн өмнө гэртээ 10-ын хувинд хийсэн байсан усанд бага насны хүүхэд унаж эндсэн тохиолдол илэрч байсан. Сүүлийн гурван сарын хугацаанд төрийн байгууллагаас хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас цэцэрлэг сургууль ажиллахгүй байна. Эцэг эхчүүдийн бүрэн хараа хяналтад хүүхдүүд байгаа. Үүнтэй холбоотой сүүлийн гурван сарын байдлаар хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон нөхцөл байдал 45 орчим хувиар бууралттай байна.


















