Гэр, байшингийн суурь тавихад сайн
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 5.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 5.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10,000 программист” бэлтгэх төслийг өнөөдөр нээж, сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ. Төслийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монголын мэдээлэл технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, блокчэйн технологийн програмчлалын хэлний нарийн мэргэжилтнийг бэлтгэх, нийслэлээс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг блокчэйн технологи ашиглан цахимжуулах зэрэг ажлуудын хүрээнд талууд хамтран сургалт зохион байгуулах, судалгаа хийхээр тохиролцов.
2020 оны Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг онцлог байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр байна. Ковид-19 цар тахлын энэ үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэж өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгаа юм.
Иргэд гадагшаа зорчих талаар хандаж байна. Ялангуяа БНХАУ-д зорчих хүсэлт тавьж байна. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Улаанбаатар дахь элчин сайдын яамтай нь холбогдсон. Коронавирус халдварын нөхцөл байдал дотооддоо намжсан ч гэсэн гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа тохиолдол улсуудад байгаа. Тиймээс БНХАУ энэ оны гуравдугаар сарын 28-аас эхлэн гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр нь хүчинтэй хэвээр мөрдөгдөж байна. Тиймээс иргэдийг ойрын хугацаанд Хятад улс руу нэвтрүүлэх боломж байхгүй. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэхэд зөвхөн БНСУ-д удаан хугацаагаар оршин суух эрхтэй иргэдийг хилээрээ нэвтрүүлж байгаа. Зургаадугаар сарын 01-ээс эхлээд Солонгос улсад оршин суух эрхтэй, урт хугацааны визтэй иргэд зөвхөн Монгол гэлтгүй гадаад иргэдэд тавигдаж байгаа нийтлэг шаардлага байгаа.
УОК-ын шийдвэрээр гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагаа зохион байгуулж байгаа. ОХУ-аас өнөөдөр өглөө 170 иргэн ирсэн.
Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг, захирагчийн ажлын албанаас хариуцлагатай зохион байгуулж буй дээрх компанит ажлууд иргэд олон нийтийн талархалыг хүлээж, цаашид тогтмол олон нийтийн зам талбайн ариутгалыг хийж, нийтийн тээвэр, автобусны буудлуудыг тогтмол ариутган цэвэрлэж байгаад сэтгэл өндөр байгаагаа цахим орчинд ч илэрхийлсээр байгаа аж.
Дэлхий дахинаа өнөөдрийн байдлаар COVID-19 халдвараар 5 сая 668 мянган хүн өвчилж, 74 мянга 2000 гаруй хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд өвчлөл өмнөх өдрийнхөөс 14 мянгаар буурчээ. АНУ, Бразил, ОХУ батлагдсан халдварын тоогоор тэргүүлсээр байна.
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ сүүлийн гурван сарын хугацаанд буурч байна. Гэхдээ сүүлийн долоо хоногт түүхий тосны үнэ эргээд өсөж байна. Харин манайд шатахууны үнэ буурч байна. Олон улсын зах зээлийн үнэ сарын дараа манай улсын шатахууны үнэд нөлөөлж эхэлдэг.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.26/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Мөн эрдмийн чуулганд эрүүл мэндийн салбарын нийт судлаачдын илтгэлийг цахим хуудсаараа нээлттэй хүлээн авч, энэ салбарт ажилладаг бүх эмч, мэргэжилтнүүдийн оролцох боломжийг хангаж өгсөн. “Эрдмийн чуулган-41” нь сувилахуйн ухааны, дотрын анагаах ухааны, мэс заслын анагаах ухааны гэсэн гурван салбар хуралдаантайгаар амжилттай зохион байгуулагдлаа. Нийтдээ энэ 3 салбар хуралдаанд 450 гаруй хүн цахимаар оролцсон.
Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжингийн гүүрний доогуур байрлах "U" хэлбэрийн 0.8 км урттай авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Тус зам нь хоёр эгнээтэй, 2 метрийн өргөнтэй явган хүний замтай, бөгөөд замын тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийгдэж дуусчээ. Уг авто зам баригдсанаар Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүр болон Энхтайваны өргөн чөлөө, Саппорогийн уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах өндөр ач холбогдолтой гэдгийг нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра тайлбарлав. Хотын Захирагч С.Амарсайхан зам дагуух цэвэрлэгээг бүрэн хийж дуусгаад сул шороо ихтэй газруудад ногоон байгууламж хийх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө. Мөн иргэдийн ая тухтай зорчих, орчны аюулгүй байдлыг хангах үүднээс зам дагуух зарим үйлчилгээний байгууллагуудад шаардлага тавьж гаднах орчныг тохижуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
ҮСХ-ноос энэ оны эхний нэгдүгээр улирлын статистик дүнг гаргаад байна
Тус онгоцоор 171 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд иргэдийг ХӨСҮТ, “Альфа”, “Дрийм” “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
12:30 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын байранд цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас 98116663
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 4. Ангараг гараг. Өглөгт охин одтой, хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр.
Арьс ширний үйлдвэрүүдийг Дархан -Уул аймаг нүүлгэхээр болж байгаа. Ирэх жилээс нүүж гарах бэлтгэл ажлууд хийж байна. "Харгиа" цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ. 100-айлыг ирэх хавар гэхэд бүрэн хэмжээгээр нүүлгээд дуусах байх. Налайхад 120 га газарт байгуулахаар ажил явж байна.4,6 км даацын зам тавигдсан. Бид бизнесүүдээ ад үзэж буй хэрэг биш. “Нарантуул” болон барилгын захууд нүүх ёстой.
Нийслэлийн 2000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой ухааг камеруудыг суурилуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.
Мөн сонирхуулахад, 2019 онд эрэгтэй хүүхдэдээ Тэмүүлэн, Анар гэсэн нэрийг түгээмэл өгсөн бол эмэгтэй хүүхдэдээ Сондор, Мишээл нэрийг өгчээ. Охидын хамгийн түгээмэл өгсөн гурван нэр 2019 онд өөрчлөгдөөгүй ч тооны хувьд байр нь солигдсон бол харин хөвгүүддээ Анар гэсэн нэрийг түгээмэл өгсөн нь гуравт эрэмбэлэгдэж байна.