Улаанбаатарт 4 хэм дулаан байна
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 26.
Монгол Улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66,11, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75,78 буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нь 9,7 жил бусад дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр улсуудаас 12 дугарт, Ази, Номхон далайн бүсийн хувьд хоёрдугаарт жагсаж байгаа нийгмийн сөрөг үзүүлэлтийг цогцоор нь судалсны үндсэн дээр уг асуудлыг Засгийн Газрын бодлогын түвшинд авч үзэх нэгдсэн санал дүгнэлтэд хүрснээ Жендэрийн Үндэсний Хорооноос мэдэгдэж байна.
Элчин сайд Ф.Мэрлин тус улсын “Орано Майнинг” компанийн зүгээс Шадар сайдад тусгайлан албан бичиг хаягласаныг өөрийн биеэр хүлээлгэн өгсөн юм. Энэхүү бичгээр “Орано Майнинг” компанийн зүгээс Франц улсын иргэнд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг дээд зэргээр үзүүлж байгаад талархал илэрхийлэн, Улсын онцгой комисст нэг тэрбум төгрөгийн хандив өргөж байгааг уламжилсан байна.
Нэрт алиалагч, жүжигчин Т.Латиф агсны бага хүү, жүжигчин Л.Нурбулан 2020 оны 02-р сарын 12-ны өдөр таалал төгссөн билээ. Тэгвэл түүний ах дуучин Л.Байзада 2020 оны 02 сарын 20-ны өдөр 09:30 цагийн орчимд гэрээсээ дүүгийн ажил явдал болж байгаа ном уншуулна гэж хэлээд гараад сураггүй алга болсон байна. Түүнийг ЦЕГ-ын сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад оруулсан бөгөөд энэ талаар ЦЕГ-ын цахим хуудсанд оруулсан байна.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, түүний ажилтнууд болон Монголд байнга оршин суудаг хятад иргэд болон “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс монголын талд COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд тусламж болгож нийт 126 сая 730 мянган төгрөгийн хандив гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болов.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Шулуухан ярилцах хэд хэдэн асуудал байна.Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 21 цэгт 1734 хүн тусгаарлагдсан байна.
Улсын Онцгой комиссоос байгуулсан Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
COVID-19 вирусийн тархалт өнөөдрийн байдлаар дэлхийн 166 орныг хамраад байна. Үүнээс Итали, Испани, АНУ, Франц, Герман зэрэг улсад өвчлөл хурдацтай тархаж, нөхцөл байдал хүндэрчээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 166 оронд өвчлөл тархжээ. Үүнээс Итали, Испани, АНУ, Франц, Герман зэрэг улсад өвчлөл хурдацтай тархаж байна. БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн 24 цагийн хугацаанд өвчлөл огт бүртгэгдээгүй сайхан мэдээ ирсэн бөгөөд Ухань хот вирусийн дэгдэлтийг бүрэн хяналтандаа аваад байна гэж мэдээлжээ.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.19/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.
Тодруулбал Драгон, Дүнжингарав, Мишээл, Оргил төв дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийг өглөөний 10.00 цагаас оройны 16.00 цаг хүртэл ажиллахаар өөрчлөлт оруулжээ. Энэ нь COVID-19 вирусийн эрсдэлийг бууруулж, тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлж буй ажил аж.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гуравдугаар сарын 13-ны өдөр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх , эрсдэлээс хамгаалах А/346 дугаар захирамж гаргасан байна. Цаг агаар дулаарах тусам яндангийн таталт мууддаг тул угаартах эрсдэл хавар, намрын цагт ихэсдэг. Иймд урин дулаан цаг ирж буй өдрүүдэд иргэд тайвширч болохгүй. Эрсдэлтэй саруудад зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх зэргээр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг НОБГ-аас анхаарууллаа.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь "Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг болон шүүхийн үйлчилгээг сайжруулах” зорилгоор шүүх хуралдааны явц, тухайн хэргийн шийдвэрлэлтийн мэдээллийг хэргийн оролцогч, хэвлэл мэдээллийн байгууллага, сонирхогч этгээдэд шуурхай хүргэх үүднээс www.livecourt.mn /Шүүх хуралдаан систем/-ийг ажиллуулж эхэллээ.
Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үзвэр үйлчилгээ, сүм хийдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2020 оны 02 дугаар сарын 20-аас 03 дугаар сарын 10-ныг хүртэл зохион байгууллаа.
ЭМЯ-наас дөрөвдүгээр cарын 30 хүртэл сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ нь гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ гэж үзжээ.
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 25.
"МИАТ" компанийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэг Истанбулын онгоцны буудлаас дөнгөж сая хөөрчээ.
ОХУ-аас зүгээс хилийн боомтууддаа гуравдугаар сарын 18-наас тавдугаар сарын 01 хүртэл зорчигч тээврийн түр хязгаарлалт хийгээд байна. Тиймээс хилийн цаана гарч зохицуулалт хийх боломжгүй боллоо. Иймд Хиагт руу ирж байгаа Монгол иргэд, хилээр нэвтрэхдээ мэдүүлэг, анкетийг үнэн зөв бөглөхөд онцгойлон анхаарах хэрэгтэй.